Хайх

Шинэ чиг хандлага: \"Nonnamaxxing\" буюу эмээ нар шиг амьдрах нь

Шинэ чиг хандлага: "Nonnamaxxing" буюу эмээ нар шиг амьдрах нь

Text: З. Зоригт


Их хотын хөдөлгөөн, цахим орчин дахь түм буман мэдээлэл, алхам тутамдаа өсөн дэвжих шаардлагатай болдог өнөөгийн завгүй амьдралын хэмнэлд залуучууд улам л нам тайван амьдрал руу тэмүүлэх болжээ. Үүний нэгэн тод илрэл нь цахим орчинд эмээ нар шигээ аядуу тайван амьдрах хэв маягийг сурталчилсан “Nonnamaxxing” гэх ойлголт газар авч байна. “Nonnamaxxing” гэх үгийн “nonna” нь итали хэлний эмээ, “maxxing” гэдэг нь англи хэлний “maximize” буюу дээд хязгаарт нь хүргэх гэсэн утгыг агуулдаг. 2026 оны эхээр “tallowtwins” гэх инстаграм хаягтай хэрэглэгч “nonna summer” гэх гарчигтайгаар эмээ нарын амьдралын хэв маяг бидний амьдралд ямар ач холбогдолтойг ухааруулсан пост оруулсан нь 60,000 гаруй хол давсан лайк авснаар “Nonnamaxxing” гэх ойлголт цахим орчинд хурдацтайгаар тархжээ. Тиймээс бид эмээ нарынхаа зөвхөн захиас, сургаалыг нь сонсох бус амьдралыг нь сайтар ажиглаж өөрт хэрэгтэй зөв дадал, хэвшлийг нь амьдралдаа хэрэгжүүлснээр зөвхөн эрүүл амьдралын хэмнэлд суралцаад зогсохгүй, өнөө цагийн трендээс үл хоцрох арга зам болно.


Тэгвэл бид хэрхэн эмээ нар шигээ амьдрах вэ?

Шинэ чиг хандлага: "Nonnamaxxing" буюу эмээ нар шиг амьдрах нь (фото 1)

1. Гэртээ байгаа хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан шинэ хоол зохиомжлон хийгээрэй. Ялангуяа өмнө нь огт хийж байгаагүй круассан, багет, маффин, синнамон ороомог, цагирган боов зэрэг нарийн боовыг гэртээ хийж үзээрэй.


Шинэ чиг хандлага: "Nonnamaxxing" буюу эмээ нар шиг амьдрах нь (фото 2)

2. Эмээ нар дэлгэц удаан ширтдэггүйг санаарай. Өдөрт зөвхөн 2 цаг л утас үзэхэд хангалттай.


Шинэ чиг хандлага: "Nonnamaxxing" буюу эмээ нар шиг амьдрах нь (фото 3)

3. Цэцэг тариарай. Тарьсан цэцэг бүр чинь гэрийг тань хэрхэн чимэхийг харснаар таны стресс буурч, өрөө тань цэнгэг агаараар цэнэглэгдэх болно.


Шинэ чиг хандлага: "Nonnamaxxing" буюу эмээ нар шиг амьдрах нь (фото 4)

4. Ажилдаа явахдаа орчин тойрноо сайтар ажиглаж, шувууд жиргэхийг сонсон аажуу тайвнаар алхаарай.


Шинэ чиг хандлага: "Nonnamaxxing" буюу эмээ нар шиг амьдрах нь (фото 5)

5. Гэр бүлийнхэнтэйгээ хөзөр тоглох юм уу, өнгөрсөн дурсамжуудаа ярилцаж цагийг аз жаргалтайгаар өнгөрүүлээрэй.


Шинэ чиг хандлага: "Nonnamaxxing" буюу эмээ нар шиг амьдрах нь (фото 6)

6. Биед тухтай хөвөн даавуун хувцас өмсөөрэй.


Шинэ чиг хандлага: "Nonnamaxxing" буюу эмээ нар шиг амьдрах нь (фото 7)

7. Найз нөхөдтэйгөө ч цэцэрлэгээр зугаалан, “board game” буюу ширээний тоглоом тоглож алхам тутамдаа аз жаргалыг мэдрээрэй.


Шинэ чиг хандлага: "Nonnamaxxing" буюу эмээ нар шиг амьдрах нь (фото 8)

8. Өдөрт нэг удаа аз жаргал, баяр хөөртэй мөчөө дурсаж эерэг эрчмээр биеэ цэнэглээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх