Бейонсе "How to Make Lemonade" нэртэй ном гаргалаа

"Lemonade" цомгийг хэрхэн бүтээсэн тухай

Дуучин Бейонсе "Lemonade" цомгийг хэрхэн бүтээсэн тухай өгүүлэх "How to Make Lemonade" нэртэй ном худалдаанд гаргалаа. Уг номонд "Lemonade" цомог болон зураг авалтын хэсгээс авсан, хувийн архиваас сонгосон нийт 600 хуудас бүхий зургийн цомог, коллажууд багтсан юм. Бейонсегийн энэхүү номыг түүний вебсайт дээрээс 300 доллар төлөн урьдчилан захиалж болно.

Дуучин Бейонсе "Lemonade" гэх зургаа дах цомгоо 2016 онд гаргасан билээ. Мөн тэрээр саяхан энэ жилийн хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн жагсаалтад багтсан байгаа.

Buro.Mongolia

2017-08-20, 10:00

  • Зураг: