Эдвард Сноуден ба Дэниэл Рэдклифф нар “Privacy” жүжигт тогложээ

Нью-Йорк хотод

Анх 2014 онд Лондон хотод тавигдсан “Privacy” жүжиг Нью-Йорк хотын Public Theatre-т тоглогдож эхэлсэн байна

"Privacy" нэртэй энэхүү жүжгийг Эдвард Сноудены түүхээс сэдэвлэн бүтээжээ. Тэрээр АНУ-ын Засгийн газар иргэдээ тандаж байсныг дэлхий нийтэд дэлгэсэн гэдгийг хүн бүр санаж байгаа байх. Энэхүү жүжгийн гол дүрд Дэниэл Рэдклифф тоглосон бол Эдвард Сноуден өөрөө дэлгэцэнд гарч ирнэ. Учир нь тэрээр дээрх хэргээс болж 2013 оноос эхлэн ОХУ-д улс төрийн орогнолоор амьдарч байгаа юм. Жеймс Грэм ба Жози Рурк нарын бүтээсэн уг жүжигт Эдвард Сноуден оролцож байгаа нь цоо шинэ зүйл болж байна. Яагаад гэвэл өмнө нь Лондон хотод тавигдсан жүжигт Сноуден оролцоогүй байсан юм. "Privacy" жүжиг нь Нью-Йорк хотноо наймдугаар сарын 14 хүртэл тоглогдохоор болжээ.

Дэниэл Рэдклифф & Эдвард Сноуден

Buro.Mongolia

2016-07-06, 12:00

  • Зураг: