Emmy 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

"Game of Thrones", "Fleabag", "Chernobyl" цувралууд ялалт байгууллаа

Лос-Анжелес хотноо телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 71 дэх удаагийн Emmy шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ үдшийн хамгийн гол шагнал болох "Шилдэг утга уянгын цуврал" төрөлд "Game of Thrones" ялалт байгуулжээ. Мөн цувралын жүжигчин Питер Динклэйж "шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" шагналыг хүртсэнээр тус бүтээл нийт хоёр шагналын эзэн болсон байна. Тэгвэл Emmy 2019 наадмаас Их Британийн "Fleabag" инээдмийн цуврал нийт дөрвөн номинацад ялалт байгуулснаар хамгийн олон шагнал хүртсэн бүтээлээр шалгарчээ.

Үүнээс гадна энэ жил үзэгчид болон шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ авсан "Chernobyl" шилдэг мини цувралаар шалгарсан бол жүжигчин, найруулагч Жейсон Бейтман "Ozark" цувралаар шилдэг найруулагч болсон байна.

Шилдэг утга уянгын цуврал

Game of Thrones

Шилдэг инээдмийн цуврал

Fleabag

Шилдэг мини цуврал

Chernobyl

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Жоди Комер (Killing Eve)

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Билли Портер (Pose)

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Фиби Уоллер-Бридж (Fleabag)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Бил Хейдер (Barry)

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Питер Динклэйж (Game of Thrones)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Жулия Гарнер (Ozark)

Утга уянгын цувралын шилдэг найруулга

Ozark, Жейсон Бейтман

Инээдмийн цувралын шилдэг найруулга

Fleabag, Харри Брэдбир

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Алекс Борштейн (The Marvelous Mrs. Maisel)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Тони Шалуб (The Marvelous Mrs. Maisel)

Buro.Mongolia

2019-09-23, 12:00