“Harry Potter and the Cursed Child” кино гарах уу?

2020 он гэхэд

Харри Поттерын тухай кинонууд гараад дууссан гэж бодож байв уу? Тэгвэл Warner Bros. кино компани “Harry Potter and the Cursed Child” жүжгээс сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино хийх хүсэлтэй байна

Warner Bros. кино компани энэхүү зохиолоор зүгээр ч нэг кино биш бүр гурван ангит кино хийхийг хүсч байгаа гэж New York Daily News сайт мэдээллэж байна. Мөн тэд жүжигчин Дэниэл Рэдклиффийг Харри Поттерын дүрд эргэн тоглуулахыг хүсч байгаа гэнэ. Гэхдээ Рэдклифф одоогийн байдлаар Харри Поттерын дүрээсээ аль болох холдохыг хичээж байгааг түүний сүүлийн үед оролцож буй кинонуудаас нь харж болно. Өмнө нь түүнээс Харри Поттерын дүрд дахин тоглох эсэхийг нь асуухад "Маш сайн кино зохиолтой байх тохиолдолд л эргэн ирж магадгүй" гэж хариулж байсан юм.

Дахин сануулахад, "Harry Potter and the Cursed Child" зохиол нь "Harry Potter and the Deathly Hallows" ботид гардгаас 19 жилийн дараа өрнөх үйл явдалтай. Энэхүү зохиолд Харри Поттер аль хэдийнэ насанд хүрсэн байх бөгөөд Ид шидийн яаманд ажиллахын зэрэгцээ гурван хүүхдээ өсгөнө. Харин зохиолын гол дүр нь түүний дунд хүү Альбус Северус байх болно.

 

 

Buro.Mongolia

2016-09-01, 10:00

  • Зураг: