АНУ, Япон, Бразил, Африкт
Зохиолч Жоан Роулинг шидтэний ертөнцийг өргөжүүлж, Харри Поттерын шүтэн бишрэгчдийн магнайг тэнийлгэлээ
Жүжигчин Эванна Линч буюу бидний мэдэх Полумна Лавгуд Харри Поттерын ертөнцөд дахин дөрвөн шинэ сургууль нээгдсэнийг мэдэгдлээ. Удахгүй нээлтээ хийх "Fantastic Beasts, and Where to Find Them" киноноос бид эдгээр сургуулийн тухай дэлгэрэнгүй үзэх болно. Сургуулиуд Бразил, АНУ, Япон, Африк гэх орнуудад байдаг бөгөөд Европтой оюутан солилцох хөтөлбөрөөрөө алдартай гэнэ. Ид шидийн сургуулиадаас Африкийн салбар хамгийн том нь бол Японд хамгийн жижиг нь байдаг. Харин Бразилд сурч буй бяцхан шидтэнүүд ой дунд орших жижиг сүм мэт сургуульд сурцгаадаг. Магадгүй, биднийг гайхшруулах сонирхолтой, шинэ түүх айсуй бололтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт