Оддын дайн киноны жүжигчид Vanity Fair сэтгүүлийн нүүр дээр

Кэрри Фишер, Адам Драйвер, Дэйзи Ридли

Оддын дайн киноны 40 жилийн ойд зориулан Vanity Fair сэтгүүл дөрвөн өөр зураг бүхий хавтастай тусгай дугаар гаргалаа. Сэтгүүлийн дөрвөн хавтас дээр Star Wars: The Last Jedi киноны жүжигчид болох Кэрри Фишер, Дэйзи Ридли, Адам Драйвер, Гвендолин Кристи нар тус тус зургаа авахуулсан бол Энни Лейбовиц зурагчнаар ажилласан байна.

Star Wars: The Last Jedi кино нь энэ оны арванхоёрдугаар сард дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөж байгаа. Лея гүнжийн дүрийг бүтээсэн Кэрри Фишер өнгөрсөн жилийн сүүлээр таалал төгссөн бөгөөд удахгүй гарах кино нь түүний тоглосон сүүлийн бүтээл болсон юм.

Эргэн сануулахад одоогоор уран зөгнөлт Оддын дайн киноны нийт долоон анги, нэг спин-офф бүтээл гараад байгаа билээ.

 

 

Buro.Mongolia

2017-05-24, 17:00

  • Зураг: