Францын брэнд эрчүүдэд зориулсан өндөр өсгийт гаргалаа

Эрчүүдэд таарах размерын сонголттой

Олон алдартнуудын сонголт болсон францын Francesco Russo брэнд хүйсийн хамааралгүй A-Gender цуглуулга худалдаанд гаргалаа. Цуглуулгад брэндийн нэрийн хуудас болсон урд хэсгээрээ онгорхой өндөр өсгийт, сонгодог туфли, челси ботинк ба лофер гэх дөрвөн загвар багтсан бөгөөд загвар бүр нь 35-45 хүртэлх размерын сонголттой, эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд зориулан бүтээгджээ.

"Хүйс бол ерөнхий хэм хэмжээ, хэвшмэл ойлголттой ямар ч хамааралгүй зүйл. Энэ бол хувь хүний дүрмээр бий болдог, хувийн шинжтэй ойлголт" гэж брэндийн албан ёсны Instagram хуудсанд бичигдсэн байна .

Цуглуулгын нүүр царайгаар аливаа нэг хүйсэнд харьяалагддаггүй загвар өмсөгч Осло Грейс сонгогджээ.

Buro.Mongolia

2018-10-04, 16:00