Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоногт амьтны арьс, үслэг эдлэл ашиглахыг хориглоно

Нью-Йоркийн загварын долоо хоногт амьтны арьс, үслэг эдлэл ашиглахыг хориглоно

2026 оны есдүгээр сараас хэрэгжинэ

Text: Ц. Усанболор


CFDA буюу Америкийн Загвар зохион бүтээгчдийн зөвлөл Нью-Йоркийн загварын долоо хоног дээр амьтны үс, арьсаар хийсэн бүтээлүүдийг танилцуулахыг албан ёсоор хориглолоо. Хориг нь бүх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ амьтны арьс, үсийг ашиглахын тулд санаатайгаар хөнөөсөн тохиолдолд үйлчлэх бол уламжлалт ан хийдэг уугуул иргэдийн арьс, ширэнд хамаарахгүй юм.

Уг шинэ дүрэм 2026 оны есдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр болно. Загвар зохион бүтээгчид экологийн хувьд илүү зөв, тогтвортой үйлдвэрлэлд шилжихэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд CFDA тусгай боловсролын хөтөлбөрүүд боловсруулахын зэрэгцээ хувцасны материалын номын сан нээхээр төлөвлөжээ.

Ингэснээр Нью-Йорк хот нь загварын долоо хоногтоо үслэг эдлэл ашиглахаас татгалзсан хоёр дахь томоохон нийслэл болж буй бөгөөд анх энэ шийдвэрийг 2023 онд Лондон гаргаж байсан юм.

Нью-Йоркийн загварын долоо хоногт амьтны арьс, үслэг эдлэл ашиглахыг хориглоно (фото 1)
Mercedes-Benz Fashion Week Fall 2003 Collections - Michael Kors show
Нью-Йоркийн загварын долоо хоногт амьтны арьс, үслэг эдлэл ашиглахыг хориглоно (фото 2)
Fendi Fall 2025 Ready-to-Wear Fashion Show

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх