“Ганц эвэртийн арал”: Zaha Hadid Architects ээлжит төслөө танилцууллаа

"Unicorn Island"

Zaha Hadid Architects компани Хятадын Сычуань мужийн нийслэл Чэндү хотод байгуулж буй "Unicorn Island" буюу "Ганц эвэртийн арал" хэмээх нэртэй шинэ төслөө танилцууллаа.

Хятад улсын техник технологи, судалгааны салбарын төв хэмээгдэх Чэндү хот дахь "Unicorn Island" нь орон нутгийн болон олон улсын start-up компаниудыг дэмжих, энтрепренеруудад амьдрах, ажиллах орчин бүрдүүлэх, Хятадын дижитал эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх зорилготой ажээ. Cонирхуулахад Хятад улс нь дэлхийд технологийн start-up компаниудаараа тэргүүлж буй гурав дах орон ба нийт нэг тэрбум ам.доллараар үнэлэгддэг байна.

Нийт 67 га талбайг эзлэх, 70 мянган хүнд зориулагдсан "Unicorn Island"-д дугуйн зам, үйлчилгээний байгууллага, метроны буудал зэрэг оршин суугчдад шаардагдах бүх зүйлс байрлах ба ногоон байгууламжаар баялаг байх болно гэдгийг ZHA компани онцолжээ.

Buro.Mongolia

2020-01-16, 13:03