Хайх

Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ

Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ

Гоо сайхны хувьсгал

Text: Buro.Mongolia


Яг одоо дэлхий нийтээрээ байгаль орчноо хамгаалах, эх дэлхийтэйгээ ойр байх санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж буй энэ үед бүсгүйчүүд ч мөн байгалийн гаралтай, ургамлын гоо сайхны брэндүүдэд илүү анхаарлаа хандуулах боллоо. Гэхдээ ургамлын гаралтай бүтээгдэхүүн бүр арьсанд дээд зэргийн үйлчилгээг үзүүлдэг үү гэвэл үгүй юм. Зарим нь арьсны зөвхөн өнгөн давхаргад хүрч үйлчилдэг бол зарим нь  харин арьсны гүн давхарга хүртэл хүрч үйлчлэх чадвартай байдаг.

Тэр дундаа Францын №1 ургамлын гоо сайхны Yves Rocher брэнд нь ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад брэндүүдтэй харьцуулбал бүтээгдэхүүн бүртээ N.A.T буюу ургамлын найрлагыг арьс танин өөртөө ижилсүүлэн гүний давхарга хүртлээ шингээдэг, арьсны эстэй ижилсүүлэн нэгдүүлдэг технологийг ашигладаг юм.

Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ (фото 1)

Ургамлын эд эс бүрийг арьсны гүнд тань хүргэх N.A.T технологи гэж юу вэ?

Ургамлын найрлагатай бүтээгдэхүүн бүр арьсны гүнд хүрч, эсийн төвшинд үйлчлэх чадваргүй байдаг. Учир нь хүний арьс өөрт ашигтай бодис, нэгдлийг арьсны гүнд нэвтрүүлдэг бөгөөд хэрэгцээгүй нэгдлийг ялгаж, тэдгээрийг өнгөн давхарга дээр үлдээдэг байна. Харин Yves Rocher-ийн ургамлын эрдэмтдийн нээн илрүүлсэн N.A.T буюу Байгалийн ижилсүүлэх технологийн тусламжтайгаар ургамлын идэвхтэй орц найрлагууд арьсны гүнд нэвчин өөрт тохирох эд эстэй нэгдэн ашиг шимээ үзүүлж, арьсыг дээд зэргээр нөхөн төлжүүлдэг байна. Энгийн үгээр бол N.A.T гэдэг нь арьс ургамлын найрлагыг танин арьсны гүн рүү нэвтрүүлснээр ургамал дахь ашигтай найрлага арьсны гүнд өөрт тохирох байршлыг олж, арьсны эстэй ижилсэн нэгдэх боломжийг олгох технологи юм.


N.A.T гэдэг нь арьс ургамлын найрлагыг танин арьсны гүн рүү нэвтрүүлснээр ургамал дахь ашигтай найрлага арьсны гүнд өөрт тохирох байршлыг олж, арьсны эд эстэй ижилсэн нэгдэх боломжийг олгох технологи ажээ.

Харин N.A.T технологийн эрхийг зөвхөн Yves Rocher брэнд эзэмшиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд бид тэдгээрээс хамгийн сүүлд танилцуулагдсан, эрэлт өндөртэй, хамгийн гол нь үр дүнтэй Lifting Vegetal гоо сайхны цувралыг онцлон танилцуулж байна.

Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ (фото 2)

Арьсыг мэсгүйгээр өргөгч Lifting Vegetal цуврал

Yves Rocher брэнд удаан хугацааны турш судалгаа хийсний үр дүнд Италийн эрдэмтэдтэй хамтран Ажуга мөлхөө ургамлын коллагеныг гарган авч арьсны насжилтыг уртасгах үйлчилгээтэй Lifting Vegetal цувралыг бүсгүйчүүдэд танилцуулсан байгаа. Арьсыг мэсгүйгээр өргөгч хэмээн тодорхойлогдсон Lifting Vegetal цувралын гол найрлага болох Ажуга ургамлын эсэнд агуулагддаг коллаген нь арьсны эсүүдтэй ижилсэн нэгдэх N.A.T технологиор арьсны дерма давхарга хүртэл нэвчин шингэж, үүний дараагаар коллаген, эластин уургын нийлэгжилтийг дэмждэг фибробласт эсийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна.

Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ (фото 3)

Ажуга ургамлын эсийн ханан дахь коллаген нь арьсны эсүүдтэй ижилсэн нэгдэх N.A.T технологиор арьсны дерма давхарга хүртэл нэвчин шингэж фибробласт эсийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ.

Энэхүү шинэ, шидэт найрлага нь Lifting Vegetal цувралын өдрийн тосноос эхлээд зовхины тос хүртэлх бүх бүтээгдэхүүнд агуулагдсан ба хормын зуур гэрэлтсэн, чийглэг залуу арьс бий болгодог юм.

Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ (фото 4)

Арьсыг чангалах, чийгшүүлэх үйлчилгээтэй өдрийн тос

Арьсны коллаген, эластины нийлэгжилтийг идэвхжүүлэн арьс чангалж өргөхийн зэрэгцээ арьсны эсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэн арьсны насжилтыг уртасгана.

Хэрэглэх заавар: Өглөөд серум түрхсэний дараа нүүрэндээ гадагш чиглэлээр зөөлөн иллэгээр түрхэнэ.

Шингэн бүтэцтэй өдрийн тос

Шингэн бүтэцтэй тул арьсанд богино хугацаанд гүн шингэж, хэрэглэсэн даруйд арьсыг эрүүл өнгөлөг болгож, толигор арьс бий болгоно.

Хэрэглэх заавар: Өглөөд серум түрхсэний дараа нүүр хүзүүнд нүүрний төвөөс гадагш чиглэлд хөгшрөлтийн эсрэг иллэг хийж түрхэнэ.

Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ (фото 5)
Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ (фото 6)

Арьс өргөх коллагены өтгөрүүлсэн найрлагатай серум

Ажуга ургамлын коллагеныг өндөр тунгаар агуулсан арьс өргөж чангалах серум нь арьс чангалж, үрчлээс багасгана. Түүнчлэн арьсны эсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлснээр хөгшрөлтийг удаашруулж, нүүрийг бүхэлд нь өргөж, хэлбэржүүлнэ.

Хэрэглэх заавар: Өглөө, оройд тосны өмнө нүүрэндээ товших байдлаар хэрэглэнэ.

Арьс чангалах шөнийн тос

Баялаг, өтгөн бүтэцтэй атлаа арьсанд түрхэх төдийд асар хурдан шингэдэг энэхүү шөнийн тос нь коллаген, эластины нийлэгжилтийг идэвхжүүлэн арьсыг чийгшүүлж, чангалж, өргөх үйлчилгээг үзүүлнэ.

Хэрэглэх заавар: Оройд серумээ түрхсэний дараа нүүр хүзүүндээ нүүрний төвөөс гадагш чиглэлд зөөлөн иллэг хийж түрхэнэ.

Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ (фото 7)
Арьсыг мэсгүйгээр өргөдөг гэх ургамлын коллаген гэж юу вэ (фото 8)

Арьс чангалах зовхины тос

Арьс чангалах зовхины тос нь нүдний доогуур үүссэн үрчлээ, уутанцрыг багасгаж, хөх туяаг арилгахын зэрэгцээ зовхи хэсгийн өнгийг сэргээнэ.

Хэрэглэх заавар: Өглөө, оройд нүдний эргэн тойронд хурууны өндгөөр зөөлөн товшиж түрхэнэ.


Yves Rocher Mongolia

Та салбарын байршил болон утасны дугаарыг эндээс харна уу.
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх