Хайх

Тайвшрал мэдрүүлж, баяр хөөр бэлэглэх зуны шинэ үнэртнүүд

Тайвшрал мэдрүүлж, баяр хөөр бэлэглэх зуны шинэ үнэртнүүд

Narciso Rodriguez, Dolce & Gabbana болон Issey Miyake брэндийн сүрчигнүүд Монголд ирлээ

Text: Buro.Mongolia


Үнэртэй усанд дурлагсдад дуулгах таатай мэдээ бидэнд байна. Дэлхийн 40 брэндийн 400 гаруй нэр төрлийн үнэртнийг санал болгож, “Үнэртний Соёлыг Түгээх” зорилготой ажиллаж буй Бишрэлт Бьюти яг одоо дэлхий дахинаа тренд болж буй Америкийн Narciso Rodriguez, Италийн Dolce & Gabbana болон Японы Issey Miyake брэндийн сүрчигнүүдийг эгнээндээ нэгтгээд байна. Тиймээс бид танд шинэхэн сүрчигнүүд ямар онцлогтой болохыг танилцуулахын сацуу эдгээр үнэртнүүдийг зуны улиралд туршиж үзэхийг санал болгож байна.

Эрхэмсэг байдлыг тань тодотгох Narciso Rodriguez

Тайвшрал мэдрүүлж, баяр хөөр бэлэглэх зуны шинэ үнэртнүүд (фото 1)

Narciso Rodriguez брэндийн үүсгэн байгуулагч, Америкийн шилдэг дизайнерын шагналтан Нарцисо Родригес хувцас загварын салбарт өөгүй цэмцгэр, төгс төгөлдөрт тэмүүлсэн загваруудаараа алдартай нэгэн билээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээр онгодоо хөглөн бүтээлээ урладаг Нарцисо Родригесийн зорилго нь эмэгтэйчүүдэд баяр баясгалан бэлэглэн тэднийг аз жаргалтай болгоход оршдог. 2003 онд тэрхүү зорилгодоо хөтлөгдөн тэрээр дэлхийн шилдэг сүрчгийн мастеруудтай хамтран Narciso Rodriguez For Her хэмээх анхны niche үнэртнээ танилцуулсан нь тухайн жилдээ шилдэг үнэртний шагналыг хүртэж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байжээ.

Тэр цагаас хойш Narciso Rodriguez сүрчгийн цувралаа жил бүр баяжуулан танилцуулсаар өдгөө 40 гаруй төрлийн үнэртэн бүтээгээд байна. Narciso Rodriguez For Her цувралд сарнай, цээнэ цэцэгсийн найрлага бүхий анхилуун үнэрт Fleur Musc, жүржийн цэцэг, халуун дотно мэдрэмж төрүүлэх кашмеран хэмээх модлог заарын ноот агуулсан Pure Musc зэрэг гүн гүнзгий cэтгэгдэл төрүүлэх үнэртнүүд багтдаг. Харин 2014 онд танилцуулсан NARCISO цувралд энгэсгээс сэдэвлэсэн Narciso Poudree, Болгар сарнай, цахилдаг цэцэгсийн ноот агуулсан Narciso Rouge зэрэг сэтгэл хөдөлгөм үнэртнүүд танилцуулсан байгаа.

Баяр хөөрөөр дүүргэх Dolce & Gabbana-ийн анхилам сүрчигнүүд

Тайвшрал мэдрүүлж, баяр хөөр бэлэглэх зуны шинэ үнэртнүүд (фото 2)

Үнэр бидэнд баяр баясал, уйтгар гуниг, тайвшрал гээд бүх л сэтгэл хөдлөлийг мэдрүүлж чаддаг бол амьдралын сайн сайхан, аз жаргал мэдрүүлэх үнэрийг хаанаас олж болох вэ? Магадгүй Dolce & Gabbana брэндийн үнэртнүүд танд хамгийн гайхалтай мэдрэмжийг мэдрүүлж чадах болов уу. Учир нь "La Dolce Vita" буюу "Амтат амьдрал" гэх уриан дор Сицили хотын гоо үзэсгэлэн, Газар дундын тэнгисийн амар амгалан байдлаас бүтээлч сэдэл авсан үнэртнүүдийг Dolce & Gabbana зохион бүтээдэг байгаа.

Dolce & Gabbana брэнд нь Натали Лорсон, Жан Пьер Мари, Макс Гавари зэрэг дэлхийн шилдэг үнэртэн бүтээгчидтэй хамтран сэтгэл сэргээж, бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эрч хүчийг тодотгосон "The Only One", зуны сэрүүн үдшийг санагдуулам "Light Blue", тэвэр дүүрэн цэцгийн баглаа мэт "Dolce" зэрэг сүрчигнүүдийг санал болгодог билээ.

Сэтгэл сэргээж, тайвшрал мэдрүүлэх Issey Miyakе

Тайвшрал мэдрүүлж, баяр хөөр бэлэглэх зуны шинэ үнэртнүүд (фото 3)

Орчин үеийн минимал, контемпорари урлагийн гол төлөөлөгчдийн нэг болох дизайнер Иссей Мияке байгаль эх дэлхийгээс сэдэвлэсэн, хөнгөн өнгө аястай сүрчигнүүдийг зохион бүтээдэг. Тэрээр 1992 онд L'Eau d'Issey буюу "Иссейгийн тунгалаг ус" хэмээх анхны үнэртнээ худалдаанд гаргасан нь одоог хүртэл өндөр эрэлттэй сүрчгийн нэгээр нэрлэгддэг төдийгүй усархаг цэцэгс төрөлдөө хамгийн шилдэгт тооцогддог билээ.

Өдгөөг хүртэл Issey Miyakе брэнд эмэгтэйлэг, ялдам байдлыг тань илэрхийлж, онцгой мэдрэмж төрүүлэх Pleats Please cүрчиг, дотоод эрч хүчийг тань сэргээх L'Eau d'Issey Pure зэрэг олон төрлийн үнэртнүүдийг зохион бүтээсэн билээ. Хамгийн сүүлд буюу 2019 онд үнэртний мастер Аурелиен Гуйчард, өнгөний дизайнер Мей Хуа нартай хамтран Shades of Paradise хэмээх дөрвөн төрлийн сүрчгээс бүрдэх үнэртний цуглуулгаа танилцуулсан байгаа. Дулаан зуны улирлыг Issey Miyakе-ийн сэтгэл сэргээм сүрчигнүүдтэй хамт мэдрээрэй.

Bishrelt Beauty - "Үнэртний соёлыг түгээнэ"

Утас: 70128977

Бишрэлт Бьютигийн салбарууд
-Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
-Шангрила Моллын 1 давхар
-Улсын их дэлгүүрийн 1 давхар
-Централ Тауэрийн 2 давхар
-Оргил Шилтгээний 1 давхар
-Наадам Центрийн 1 давхар
-E mart худалдааны төвийн 2 давхар
-Solo Mall-ийн 1 давхар
-Хүннү Молл-ийн 1 давхарт
-3-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхарт
-1-р хороолол Өнөр Хорооллын Номин Hypermarket-ийн 1 давхарт
-Дархан их дэлгүүрийн 1 давхар

Утас: 70128977


Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх