Хайх

Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд

Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд

Velvet будалт, готик хар, гүн цэнхэр болон бусад

Text: Buro.Mongolia



Velvet будалт


Шинэ жилийн баяр ойртох тусам бүсгүйчүүдийн гялалзсан, металлик эффекттэй маникюр хийлгэх хүсэл ихэссээр байгааг сошиал дээр улам л эрэлттэй болоод буй #VelvetNails хэштаг илтгэж байна. Яг л хилэн материалыг санагдуулам гялалзсан ягаан, номин ногоон, цэнхэр, эсвэл хүрэн өнгийн будгаар маникюр хийж, төрхөө илүү гоёмсог болгоорой. Velvet будалтыг хэрэгжүүлэхийн тулд маш жижиг ширхэгтэй саа агуулсан тод лак, эсвэл соронз ашиглан дизайн гаргах боломжтой будаг ашиглавал тохиромжтой. Харин илүү гоёлын маникюр бүтээхийг хүсвэл нэмэлтээр шигтгээ, тунгалаг цаас хэрэглээрэй.

Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 1)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 2)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 3)

Бүдэг ягаан уусалттай будалт


Хумсны гол хэсгээр бүдэг ягаан өнгийн уусгалт оруулсан уг будалт нь Солонгост анх дэлгэрсэн бөгөөд саяхнаас томоохон бьюти блогерууд мөн хэрэгжүүлж эхэлсэн юм. Гол хэсгийн бүдэг ягаан будгийг багс ашиглан зурахад л хангалттай ба энэхүү санааг өөрийн хүссэн френч будалттайгаа хослуулаарай.

Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 4)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 5)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 6)

Хумсны бөгж


Салон орж амждаггүй завгүй хүмүүс анхаарлаа хандуулаарай! Маникюр хийлгэсэн мэт харагдах төрөл бүрийн дизайнтай гоёмсог бөгжнүүд энэ жилийн гол трендүүдийн нэгээр тодроод байна. Тэр тусмаа METALBELLY брэндийн хумсыг бүхэлд нь бүрхэх 3D дизайнтай, мөнгөлөг материалтай урт бөгжнүүд Instagram блогерууд дунд маш эрэлттэй байгаа юм.

Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 7)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 8)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 9)

Классик хар + нейл-арт


Саяхан нээлтээ хийсэн “Wednesday” цувралын нөлөөгөөр бид готик хэв маяг руу татагдаж, хувцаслалт болон нүүр будалтдаа хар бараан өнгийн элементүүд оруулах нь ихэссээр байгаа билээ. Иймд шинэ жилийн үдэшлэгтээ зориулан мөн хар өнгийн маникюр сонгохыг зөвлөж байна. Ингэхдээ сонирхол татам хэлбэр дүрс, эсвэл хээтэй нейл-арт зурж, бүтээлч байдлаа ашиглаарай.

Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 10)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 11)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 12)

Гүн цэнхэр өнгө


Энэ улиралд гүн цэнхэр өнгийн туяатай electric blue болон ultramarine өнгөнүүд зонхилох болно. Тэр тусмаа үдэшлэг, оройн хүүлэн авалтад эдгээр тод өнгөнүүд маш тохиромжтой харагдах тул зоригтой сонгоорой. Ямар ч хэлбэр, урттай хумсыг чимэх тус өнгийг цулгуй байдлаар, аль эсвэл будалтын суурь өнгөөр ашиглаж болно.

Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 13)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 14)
Шинэ жилийн маникюрын сонирхолтой санаанууд (фото 15)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх