Хайх

BLACKPINK Jennie x Tamburins үнэртний сурталчилгаа

BLACKPINK Jennie x Tamburins үнэртний сурталчилгаа

Өмнө нь харж байгаагүй дүр төрх

Text: Buro.Mongolia


BLACKPINK хамтлагийн Женни Tamburins брэндийн сүрчгийн нүүр царайгаар тодорч, шинэ цуглуулгын сурталчилгаанд тоглолоо. “Solace” хэмээх хоёр хэсгээс бүрдэх уг сурталчилгаанд Женни жүжиглэх, бүжиглэх, тулааны урлагийн авьяасаа харуулж, урьд өмнө нь харж байгаагүй өвөрмөц дүр төрхийг бүрдүүлжээ.

“Хүмүүний сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэх энэхүү сүрчгийн цуглуулга олон төрлийн өвөрмөц үнэрийг мэдрэх боломжийг олгоно. Онцгой түүхүүдээс санаа аван бүтээсэн энэхүү цуглуулга нь нэгэн хэвийн амьдралын хэмнэлийг эвдэж чөлөөтэй, шинэлэг байдлыг мэдрүүлнэ" хэмээн Tamburins брэнд шинэ цуглуулгаа онцолжээ. Уг цуглуулга есдүгээр сарын 30-нд худалдаанд гарах ба үнийн хувьд хэмжээнээс шалтгаалан 36,500-219,000 вон ажээ.

Сонирхуулахад, биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүн санал болгодог Tamburins брэнд нь 2017 онд үүсгэн байгуулагдсан ба аксесуар мэт харагддаг гарын тос, өвөрмөц савлагаатай биеийн серум зэргээрээ ихэд алдартай. Түүнчлэн экспериментал урлаг, дизайны өвөрмөц элементүүд ашиглан сурталчилгаа хийдгээрээ бусад гоо сайхны брэндүүдээс ялгардаг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх