Хайх

BLACKPINK хамтлагийн Lisa Гиннесийн рекордыг шинэчлэн тогтоолоо

BLACKPINK хамтлагийн Lisa Гиннесийн рекордыг шинэчлэн тогтоолоо

Соло уран бүтээлчдийн амжилтыг эвджээ

Text: Buro.Mongolia


Дэлхийн хамгийн амжилттай охидын хамтлагаар тооцогдож буй BLACKPINK-ийн гишүүн Lisa есдүгээр сарын 10-нд анхны бие даасан богино хэмжээний цомгоо толилуулсан билээ. Уг цомогт нийт хоёр дуу багтсан бөгөөд “LALISA” нэртэй цомгийн гол дуу Гиннесийн номонд бичигдэхээр болжээ. Тодруулбал, тус дууны албан ёсны видео клип YouTube дээр эхний 24 цагт 73.6 сая үзэлт авснаар соло уран бүтээлчдийн дунд дээд амжилтыг тогтоосон байна. Энэ тухай Hypebeast мэдээллэсэн юм.

Өмнө нь соло уран бүтээлчдээс энэхүү амжилтыг Тейлор Свифт "Me!" дууны клипээрээ 65.2 сая үзэлттэй тогтоож байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх