Хайх

Dolce & Gabbana брэндийн гоо сайхны хаврын цуглуулга

Dolce & Gabbana брэндийн гоо сайхны хаврын цуглуулга

Сарнай

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Эмэгтэйлэг ба мэдрэмтгий байдлын бэлгэ тэмдэг болсон сарнай цэцэг Итали брэндийн шинэ цуглуулгын бүтээгдэхүүн бүрд шингэжээ

Шинэ цуглуулгын хацар өнгөлөгч, нүдний тень, хумсны будаг, уруулын будаг зэрэг нь бүгд ягаан туяатай, романтик хэв маягтай болжээ. Rosa Look цуглуулгын хамгийн гол бүтээгдэхүүнээр тодорсон The Eyeshadow Quad нүдний тенийн иж бүрдэл нь зөөлөн ягаан, нил ягаан, хар, гялалзсан сувдан цагаан гэх дөрвөн төрлийн өнгөнөөс бүрдсэн байна. Энэхүү тенийг ашиглан харцаа тодруулж болох бол, Kohl Pencil нэртэй True Black өнгийн нүдний харандааг ашиглан нүдний хэлбэрээ тодотгож болно. Харин True White өнгийн харандааг доод зовхины дотор хэсэгт нүдний хэлбэрийг даган зурснаар илүү том бас гэрэлтсэн харцтай болж харагдана. Түүнээс гадна цуглуулгын бас нэгэн бүтээгдэхүүн болох Perfect Mono Eyeshadow крем хэлбэрийн тениуд зовхинд нарны туяа мэт зөөлөн шар өнгийн гялалзсан өнгө оруулна. The Blush хацар өнгөлөгчийн хувьд гэвэл Bacio гэх зөөлөн нил ягаан өнгөний сонголттой гарсан байна. Гэхдээ хаврын нүүр будалтын хамгийн чухал хэсэг бол мэдээж хэрэг уруул гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс Dolce & Gabbana-гийн Dolce Matte Lipstick нэртэй матт уруулын будаг цуглуулгын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн байх нь гарцаагүй. Энэхүү уруулын будаг нь зөөлөн ягаанаас эхлээд хүрэн ягаан хүртэл нийт 11 төрлийн өнгөний сонголттой байна. Эцэст нь дөрвөн төрлийн өнгө бүхий Nail Lacquer хумсны будаг хаврын цуглуулгын нэмэлт бүтээгдэхүүн болон оржээ.

цааш үзэх