Хайх

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Хар маск, олон өнгийн спонж ба алтан үнэртэн

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Хар маск, олон өнгийн спонж ба алтан үнэртэн

Дөрөвдүгээр сар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид та бүхэнд өнгөрсөн долоо хоногт гоо сайхны ертөнцөд өрнөсөн хамгийн сонирхолтой мэдээнүүдийг хүргэж байна. Арьсыг гөлгөр гадаргуутай болгох суурь крем, хүн бүрд таалагдах үнэртэн болон өдөр тутамд хэрэг болох ус нэвтрүүлдэггүй нүдний харандаа гэх зэрэг бүтээгдэхүүнүүд манай жагсаалтад багтлаа

Арьс сэргээх хар маск Re-Nutriv Ultimate Diamond, Estee Lauder

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Хар маск, олон өнгийн спонж ба алтан үнэртэн (фото 1)

Энэхүү бүтээгдэхүүн нь энгийн нэг маск гэхээсээ илүү арьсны спа арчилгаа юм. Маскны багцад гол бүтээгдэхүүнээс гадна мөн нүүрэнд массаж хийхэд хэрэг болох зөөлөн, хөвсгөр багс, маск түрхэхэд зориулагдсан алтан халбага багтсан байна. Бүтээгдэхүүний найрлагад хулс модны буталсан нүүрс, хар трюфелийн ханд, жожоба гэх нийлмэл эфирийн бөмбөлгүүд, сувд ба 24 карат бүхий алт оржээ. Орц бүрийг олон жилийн хугацаанд судалж, лабораторид туршиж үзсэний эцэст гаргаж авсан гэнэ. Тиймээс энэхүү этгээд найрлага нь арьсыг цайруулж, зөөлрүүлж мөн залуу харагдуулна гэдэгт итгэлтэй байж болно.

Гялалзсан эффекттэй суурь крем Touche Éclat Le Teint, YSL Beaute

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Хар маск, олон өнгийн спонж ба алтан үнэртэн (фото 2)

Touche Éclat хэмээх гэрэлтүүлэгч нэгэн үе жинхэнэ домог болж чадсан. Энэ нь бараг л гоо сайхны ертөнц дах Rolling Stones байсан гэхэд хилсдэхгүй. Хэрэглэгчид төдийгүй хэвлэл мэдээллийнхэн энэ бүтээгдэхүүнд их дуртай байж билээ. Харин 2012 онд YSL уг хайлатерийг суурь крем болгон хувиргаж, худалдаанд гаргасан юм. Тэрхүү суурь кремийн бүтцийг саяхан шинэчилсэн байна. Шинэ бүтээгдэхүүн гялалзсан эффекттэй болсон бөгөөд гялбаагаа бүхэл өдрийн турш барьж, арьсыг тослогжихоос хамгаалдаг аж.

Алтан үнэртэн The Gold Fragrance Collection, Michael Kors


Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Хар маск, олон өнгийн спонж ба алтан үнэртэн (фото 3)

Apple брэндийн бүтээгдэхүүнийг санагдуулам алт, ягаан алт,  мөнгө гэх гурван төрлийн өнгөний савалгаатай Michael Kors-ын шинэ үнэртэн саяхан худалдаанд гарчээ. Лийр, мэлрэг цэцэг ба газрын тосны орцтой White Luminous Gold, цэцэг ба модны аястай эмэгтэйлэг 24K Brilliant Gold, мөн хурц үнэртэй эрэмгий Rose Radiant Gold зэрэг нь бүгд өөрийн гэсэн өвөрмөц зан чанар агуулж байгаа.

Хөгшрөлтийн эсрэг, нарны хамгаалалттай тос Soleil Plaisir, Darphin

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Хар маск, олон өнгийн спонж ба алтан үнэртэн (фото 4)

Нарны туяа арьсыг эрт хөгшрүүлэх магадлалтай гэдгийг бүгд мэддэг. Тэгэхээр нарнаас огт татгалзана гэдэг угаасаа бүтэхгүй зүйл учир арьсаа л сайн хамгаалж сурах хэрэгтэй. Soleil Plaisir крем нь хөгшрөлтийн эсрэг үйлчлээд зогсохгүй мөн өндөр SPF-ын агууламжийн ачаар арьсыг нарнаас сайтар хамгаалж өгөх болно. Найрлагад орсон газрын тос, кокос, авокадо, Бразилын далайн ургамал ба гиалуроны хүчил нь арьсыг чийгшүүлж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Далайн эрэг дээр амрахаар шийдсэн хүмүүст энэ бүтээгдэхүүн хамгийн шилдэг сонголт байх болно.

Үнэртэй ус Waterlily Sun, Aerin

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Хар маск, олон өнгийн спонж ба алтан үнэртэн (фото 5)

Алдарт зураач Клод Моне сараана цэцэгт их дуртай байжээ. Харин Эрин Лаудер Клод Монегийн шүтэн бишрэгч аж. Ийм л учраас Aerin маркийн шинэ цуглуулгад усан сараана цэцгийн аястай үнэртэн багтжээ. Үнэртэй усны найрлагад түүнчлэн бергамот лийр болон хүдэр орсон байна.

Олон өнгийн спонж Beautyblender

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Хар маск, олон өнгийн спонж ба алтан үнэртэн (фото 6)

Олон бүсгүйчүүдийн зүрхийг булаасан өхөөрдөм Beautyblender марк шинэ загварын спонжууд танилцууллаа. Micro.Mini хэмээх жижигхэн хэмжээтэй спонжууд өө дарагч түрхэхэд зориулагдсан бөгөөд дөрвөн төрлийн пастель өнгөний сонголттойгоор худалдаанд гарсан байна.

Нүдний харандаа Modern Twist Kajal, М.А.С

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Хар маск, олон өнгийн спонж ба алтан үнэртэн (фото 7)

Хаврын улиралд зайлшгүй хэрэг болдог бас нэгэн чухал бүтээгдэхүүн бол мэдээж хэрэг ус нэвтрүүлдэггүй нүдний харандаа юм. Тавдугаар сард эхлэх аадар бороонд бид бүгд дуртай ч дараа нь урссан будгаа арчиж суух тийм ч тааламжтай зүйл биш шүү дээ. М.А.С брэндийн торгомсог бүтэцтэй ус нэвтрүүлдэггүй нүдний харандааны цуглуулгад хар, бор, хаки ногоон гэх зэрэг өдөр тутмын өнгөнүүд багтсан байна. Ногоон нүдийг гүн ягаан, харин бор нүдийг цэнхэр эсвэл ногоон өнгийн харандаагаар тодотгохийг санал болгъё. Мөн нүднийхээ дотоод буланг гялалзсан цагаан харандаагаар будахаа бүү мартаарай.

 

цааш үзэх