Хайх

Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ

Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ

Цэвэр байгалийн гаралтай шүүс, смүүтигээр дагнасан шинэ үйлчилгээ

Text: Buro.Retelling


Эрүүл мэндээ дэмжихийн зэрэгцээ гоо сайхныг тэтгэх шинэ хандлага Монголд амжилттай нутагшиж байна. Тодруулбал, Шангри-Ла зочид буудлын B1 давхарт байрлах Oracle Spa & Clinic нь En Circle Juice Bar нэртэй цэвэр байгалийн гаралтай шүүс, смүүтигээр дагнасан шинэ үйлчилгээгээ албан ёсоор нээжээ. En Circle Juice Bar нь эрүүл мэнд, гоо сайхан, амт чанарыг хослуулсан гэдгээрээ онцлог бөгөөд таны бие, сэтгэлд тайвшрал авчрах үндсэн гол зорилготой. Байгальд ээлтэй хандлага, шим тэжээлийн тэнцвэртэй орц найрлагаар бүтээгдсэн энэхүү шүүс, смүүти нь дөрвөн улирлын хэрэгцээнд нийцэхээр бүтээгдсэн байна. 

Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 1)
Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 2)
Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 3)
Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 4)
Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 5)
Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 6)
Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 7)

Онцлох давуу талууд:

  • 100% байгалийн шүүсээр бүтсэн буюу нэмэлт ус, элсэн чихэргүй, зөвхөн цэвэр жимс, ногооны найрлагатай.
  • Шинэ ургацын түүхий эд ашиглаж, дотоодын шилдэг бүтээгдэхүүнээр баяжуулсан.
  • Шинжлэх ухаанд суурилсан жор, шим тэжээлийн зөвлөмж дээр үндэслэн боловсруулсан.
  • Байгальд ээлтэй шийдэл, тогтвортой хэрэглээг дэмжих зорилготой.
Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 8)
Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 9)

Oracle Spa & Clinic нь арьсны эрүүл мэндийг дэмжих, гоо сайхны эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор шим тэжээлийн зөвлөх Л.Энхзултай хамтран En Circle Juice Bar-ийн тусгай жоруудыг боловсруулжээ. Түүнийг бестселлер Сахар болон Сахаргүй амттан номоор нь уншигчид маань сайн таних болов уу.  En Circle Juice Bar нь энэ зуны хувьд эдгээр ундаануудыг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа аж. 

Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 10)

Green Detox Juice
Биеийг хоргүйжүүлж, дархлааг дэмжинэ.

Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 11)

Orange Radiance Juice  Антиоксидантаар баялаг, арьсыг гэрэлтсэн болгоно.

Oracle Spa & Clinic дотор En Circle Juice Bar нээгдлээ (фото 12)

Strawberry Collagen Smoothie
Коллаген ба витамин C-ийн төгс хослол болсон найрлагатай.

Oracle Spa & Clinic-ийн үйлчлүүлэгчид эдгээр ундааг complimentary drink хэлбэрээр амтлах боломжтой бөгөөд En Circle Juice Bar нь бүх хүнд нээлттэй үйлчилгээ үзүүлж байна.


En Circle Juice Bar by Oracle

Хаяг: Oracle Spa & Clinic, Шангри-Ла зочид буудал, B1 давхар

 Instagram: @oracle.clinic_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх