Хайх

Oracle эмнэлэг нүүрний өөхөн давхаргыг хайлуулахгүйгээр арьсыг чангалдаг шинэ эмчилгээ нэвтрүүллээ

Oracle эмнэлэг нүүрний өөхөн давхаргыг хайлуулахгүйгээр арьсыг чангалдаг шинэ эмчилгээ нэвтрүүллээ

Text: Г.Тэмүүлэн


Аливаа арьсны онцлог болон асуудлуудад тусгайлан тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмж ашиглан цогцоор нь эмчилж, гоо сайхны салбарт олон улсын стандартыг тогтоож буй Oracle эмнэлэг 10THERMA нэртэй ээлжит шинэ үйлчилгээгээ танилцууллаа.

Байгалийн жам ёсоор нас ахих явцад арьс аажмаар уян хатан чанараа алдаж, үрчлээс үүсэж цаашлаад суларч, нүүрний хэлбэр өөрчлөгдөж эхэлдэг. Янз бүрийн тос, маск, иллэг зэрэг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой хэмжээнд авдаг ч нэгэнт хөгшрөлт явагдаж суларч унжсан арьсыг ид шидийн мэт чангалж чадах нь эргэлзээтэй. Хамгийн эцсийн арга зам бол мэдээж арьс татах мэс ажилбар байдаг ч хүн бүр ийм эрсдэлтэй алхам хийхэд бэлэн биш. Тэглээ ч асуудлыг хэт даамжраагүй үед нь арьсанд гэмтэл учруулдаггүй атлаа өндөр үр дүн үзүүлдэг орчин үеийн эмчилгээний сонголтууд бий болсон байхад туршиж үзэх нь зүйтэй. Ялангуяа сүүлийн жилүүдэд гоо сайхны салбар эрчимтэй хөгжиж мэсийн бус аргаар арьсаа чангалах төрөл бүрийн дэвшилтэт технологи бүхий шийдлүүд, эмчилгээнүүд нэвтэрснээр залуу төрхөө илүү удаан хадгалж үлдэх боломжийг бидэнд олгож байгааг тэмдэглүүштэй. Монголын хэрэглэгчдэд тэдгээр үйлчилгээнүүдийг цаг хугацаатай уралдан, мэргэжлийн өндөр түвшинд, стандартын дагуу хүргэдэг Oracle олон улсын эмнэлэг энэ удаад Өмнөд Солонгос даяар дэлгэрэн эрчээ аваад буй 10THERMA нэртэй цоо шинэ дэвшилтэт эмчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлжээ. Уг эмчилгээ нь ямар үр дүнтэй, хэнд илүү тохиромжтой, хэрхэн хийгддэг талаар илүү дэлгэрэнгүй танилцацгаая.


10THERMA эмчилгээ гэж юу вэ?

Эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Tenтech компанийн бүтээсэн 10THERMA аппаратаар монополяр радио долгионыг ашиглан арьсны эпидермис болон дермисийн давхаргын дулааныг 40-60 градус хүртэл нэмэгдүүлж арьсны гүний коллаген, эластины нөхөн төлжилтийг дэмжсэнээр арьсыг чангалж, хялгасан үрчлээсийг багасгаж өгдөг цоо шинэ эмчилгээ юм. Тухайн үйлчлүүлэгчийн арьсны унжилт сулралт, үрчлээний түвшнээс хамаараад 300, 600, 800 радио долгионы давтамжтай хийгддэг. Энэхүү эмчилгээ нь арьсны өнгөн давхаргад гэмтэл учруулдаггүй гэдгээрээ давуу талтай бөгөөд арьсны уян хатан байдлаа нэмэгдүүлэх хүсэлтэй, өөхөн давхаргаа хайлуулахгүйгээр чангалах зорилготой 30-с дээш насны хүн бүхэнд тохиромжтой.

Oracle эмнэлэг нүүрний өөхөн давхаргыг хайлуулахгүйгээр арьсыг чангалдаг шинэ эмчилгээ нэвтрүүллээ (фото 1)
Улаан өнгийн цэг нь температур мэдрэгч

Өөхөн давхаргыг хайлуулахгүй байх нь яагаад чухал вэ?

Хүн бүрийн арьс онцгой, хөгшрөх үйл явц нь ч адилгүй. Нүүрний арьсан доорх өөхөн давхарга овор багатай, булбарай, хүүхдэрхүү гэмээр төрхийг бий болгодог тул залуу сайхан төрхөө хадгалахад маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө хүмүүсийн арьсыг “унждаг”, “хонхойдог” гэсэн хоёр үндсэн хөгшрөлтийн төрөлд хувааж болно. Эхний хэсэгт хамрагдах хүмүүс ихэвчлэн илүү зузаан, нягт арьсны бүтэцтэй байдаг бөгөөд цаг хугацааны эрхэнд жин нэмж, арьсыг уян хатан байлгадаг коллаген, эластин нь алдагдсанаар арьс нь суларч доош унжиж, сууринаасаа “хальж” эхэлдэг байна. Харин хоёр дах хэсэгт багтах хүмүүс төрөлхийн туранхай биеийн бүтэцтэй, нимгэн арьстай байх ба нас ахих тусам хацар, чамархай хэсэгтээ хонхойн шөвийж, хий нь гарч буй агаарын бөмбөлөг шиг өөхний эзлэхүүнээ алдаж илүү хурдан үрчлээтэж овортой, ширүүн төрхтэй болдог. Ийм төрлийн хөгшрөлттэй хүмүүс өөхөн давхарга хайлуулж, чангалах лазер эмчилгээнүүд хийлгэснээр улам бүр овортой харагдах эрсдэл үүсдэг тул төдийлөн тохиромжтой биш. Тэгэхээр 10THERMA эмчилгээ нь “хонхойж” хөгширдөг хүмүүст хамгийн зохимжтой байхын сацуу арьсаа чангалж, үрчлээгээ багасгах хамгийн оновчтой шийдэл нь болж байгаа юм.

Oracle эмнэлэг нүүрний өөхөн давхаргыг хайлуулахгүйгээр арьсыг чангалдаг шинэ эмчилгээ нэвтрүүллээ (фото 2)

Эмчилгээ хийлгэх явцад өвдөлт мэдрэгдэх үү?

10THERMA эмчилгээ нь тусгай аппаратаар буюу мэсийн бус аргаар арьсыг гэмтээхгүй хийгддэгээрээ онцлог. Эмчилгээг хийлгэснээр өөхөн давхарга хайлахгүй байхаас гадна хөхрөлт, хаван, хавдалт, улайлт үүсэхгүй учир тухайн хүний амьдралын хэв маягт өөрчлөлт оруулдаггүй. Бусад ижил төрлийн лазер эмчилгээнүүдтэй харьцуулахад 10THERMA нь өвдөлт багатай тул мэдээ алдуулах тосгүй хийгддэгээрээ давуу талтай. Мөн эмчилгээний аппарат болон аппаратын хошуу нь дулааныг сааруулах тусгай хөргөгч системтэй ба эмчилгээ хийхээс өмнө нэг удаагийн тусгай хөргөгч гель түрхсэнээр хэт халуу дүйж, таагүй мэдрэмж өгөхөөс сэргийлдэг. Эмчилгээ харьцангуй богино хугацаанд буюу 40 орчим минут үргэлжилнэ.

Oracle эмнэлэг нүүрний өөхөн давхаргыг хайлуулахгүйгээр арьсыг чангалдаг шинэ эмчилгээ нэвтрүүллээ (фото 3)
Мэдрэмтгий газар

Ямар үр дүн үзүүлдэг вэ?

Эмчилгээг хийсэн өдрөөс эхлэн үр дүн харагдаж эхлэх ба 1-2 сарын хугацаанд арьсны нөхөн төлжилт эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор үр дүн нь бага багаар нэмэгдсээр байдаг. Эмчилгээ хийлгэсэн даруйд арьсны коллаген уургийн холбоос бат бэх болж, эластины нөхөн төлжилт нэмэгдсэнээр арьсны уян хатан чанар, арьсны гадаргуугийн байдал сайжирдаг. Цаашлаад арьсны коллагены нягтрал сайжран арьсны нөхөн төлжилт нэмэгдэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам коллагены нөхөн төлжилт улам эрчимжиж, улмаар нүүрний цусан хангамж, бодисын солилцоо сайжран арьс чангарах, нүхжилт багасах, хялгасан үрчлээс буурах зэрэг үр дүнг үзүүлдэг.

Oracle эмнэлэг нүүрний өөхөн давхаргыг хайлуулахгүйгээр арьсыг чангалдаг шинэ эмчилгээ нэвтрүүллээ (фото 4)

Хэр олон давтамжтай хийлгэх вэ?

Тухайн хүний арьсны нөхцөл байдал, унжилт сулралтын түвшин болон амьдралын хэв маягаас шалтгаалан жилдээ 1-2 удаагийн давтамжтай хийлгэх боломжтой.

Oracle эмнэлэг нүүрний өөхөн давхаргыг хайлуулахгүйгээр арьсыг чангалдаг шинэ эмчилгээ нэвтрүүллээ (фото 5)

Эмчилгээ хийлгэсний дараа юуг анхаарах вэ?

Эмчилгээний дараах долоо хоногт хэт хөлс ялгаруулсан дасгал хөдөлгөөн хийж, саунд суух нь тохиромжгүй. Мөн гурван хоногийн турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Тус эмчилгээ нь дулааныг ашиглан хийгддэг учраас үйлчилгээнд орсны дараа арьсаа сайтар чийгшүүлэх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.

Oracle эмнэлэг нүүрний өөхөн давхаргыг хайлуулахгүйгээр арьсыг чангалдаг шинэ эмчилгээ нэвтрүүллээ (фото 6)

Oracle Clinic Mongolia

Хаяг: ХУД, Regis Place Tower, 3 давхар

Утас: 77181199

Instagram: @oracle.clinic_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх