Хайх

Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа

Text: Buro.Retelling



UVA/UVB ТУЯА ГЭЖ ЮУ ВЭ?

UV-A туяа:

  • Арьсны гүн рүү хүрдэг
  • Цонх болон үүлэн дундуур нэвтэрдэг тул арьсыг гэмтээдэг
  • Дермис давхарга хүртэл хүрдэг тул хялгасан үрчлээ, арьс унжилт зэрэг хөгшрөлтөд нөлөөлдөг

UV-B туяа:

  • Маш хүчтэй тул түлэгдэлт, үрэвсэл үүсгэдэг
  • Нөсөө толбо, сэвх, хуурайшилт үүсгэдэг
Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа (фото 1)

UV-A болон UV-B туяа аль аль нь арьсны хорт хавдар үүсгэдэг.


SHISEIDO БРЭНДИЙН НАРНЫ ТОСНЫ ТҮҮХ

Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа (фото 2)

Японы алдарт 150 жилийн түүхтэй арьс арчилгааны Shiseido брэнд нь 1915 онд анх арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах судалгаагаа эхлүүлсэн ба 1923 онд UVA/UVB туяаны хамгаалалттай Uviolon нарны тосыг гарган авсан байна. Тэр цагаас хойш өнөөг хүртэл олон шинэ технологиудыг нэвтрүүлэн, амьдралын аль ч нөхцөлд тохирох нарны төгс хамгаалалтын бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргасаар байна.


SHISEIDO БРЭНДИЙН НАРНЫ ТОСНЫ ОНЦГОЙ ТЕХНОЛОГИ

Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа (фото 3)

Shiseido брэндийн бүх нарны тос гурван гол технологийг агуулдаг. Тэдгээр нь SuperVeil-UV 360TM, WetForce болон Profense CELTM гэсэн технологиуд юм.

Дэлхийд анхдагч WetForce технологи нь хатуу уур амьсгалд ч арьсыг хамгийн сайн хамгаалах бөгөөд хөлрөлт болон устай нийлэх үед нарны хамгаалалт нь улам нэмэгддэг. SuperVeil-UV 360TM нь микроскопын түвшинд харахад арьсыг бүх талаас нь хамгаалдаг. Харин SuperVeil-UV 360TM технологи нь DNA болон эсийн гэмтлээс хамгаалдаг байна.


2022 онд худалдаанд гарсан шинэ Urban Environment Oil-Free Sunscreen SPF50

Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа (фото 4)

Энэхүү шинэ бүтээгдэхүүний Sun Dual CareTM технологи нь Spirulina Energy Essence-ийн тусламжтайгаар арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж, нарны гэрлийн тодорхой хэсгийг арьсны хөгшрөлтийн эсрэг ашигтай гэрэл болгон хувиргадаг. Илүүдэл тослогжилтыг тэнцвэржүүлэхээс гадна арьсны илүүдэл тослогийг хянаж өнгөлөг, толигор харагдуулан арьсны гэмтлээс хамгаална. Нэмэлт баяжуулсан найрлага нь арьс арчилгааны гурвалсан үйлчилгээтэй. Тэдгээр нь үрчлээний болон хуурайшилтын эсрэг, арьсны өнгө сэргээх үйлчилгээнүүд юм. Бүтцийн хувьд зөөлөн торгомсог ба арьсанд чийглэг мэдрэмж өгч, арьсыг жигд толигор гэрэлтсэн харагдуулан давхар праймерын үүргийг гүйцэтгэнэ, мөн нүүр будалтад бэлдэж өгнө.

Төрөл: Бүх төрлийн арьс


БРЭНДИЙН БУСАД НАРНЫ ТОСУУД 

The perfect protector SPF 50+ PA++++ Sunscreen

SynchroShieldTM технологи нь ус эсвэл хөлсөнд хариу үйлдэл үзүүлж, хэт ягаан туяанаас арьсыг хамгаалах бүрхүүлийг бэхжүүлдэг. Тиймээс өдрийн турш арьсыг хамгаалах чадвартай ба илүүдэл тослогжилтыг тэнцвэржүүлж, өнгөлөг толигор харагдуулан арьсны гэмтлээс хамгаална.

Төрөл: Холимог, тослог, хэвийн арьсанд

Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа (фото 5)
Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа (фото 6)

Clear Sunscreen Stick SPF 50+

Мөн адил SynchroShieldTM технологиор хийгдсэн ба арьсыг өдрийн турш нарнаас хамгаалан хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны суурь функцийг хамгаална.

Төрөл: Холимог, тослог, хэвийн арьсанд

Perfect UV Protect Hydro Fresh SPF 50+ Sunscreen

Бидний арьс энгийн нүдээр харахад тэгш гадаргатай мэт харагдах боловч үнэн хэрэгтээ хотгор гүдгэр бүтэцтэй байдаг. Нарны тосоо яаж ч хичээж түрхсэн арьсны гадаргуу дээр жигд түрхэгдэлгүй, хотгор хэсэгт илүү шигдэн гүдгэр хэсэгт бага түрхэгдэж, нарны хэт ягаан туяа нэвтрэх аюул үүсдэг. Тэгвэл SuperVeil-UV 360TM технологийн тусламжтайгаар арьсны бүтцээс үл хамааран арьсыг жигд бүрхэн хамгаалах нарны тосыг Shiseido бүтээж чаджээ. Нарны хэт ягаан туяанд нэвчиж ил талбай үлдээлгүй арьсыг бүх өнцөг булангаас хамгаална гэсэн үг юм.

Төрөл: Хуурай, хэвийн арьс

Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа (фото 7)
Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа (фото 8)

Perfect UV Protector Sensitive

UVB/UVA туяанаас арьсыг хамгаалж онцгой SuperVeil-UV 360TM технологиор хөгшрөлтийг бууруулна. Арьсыг бага цочроох энэхүү нарны тос нь эмзэг мэдрэмтгий, наранд эмзэг, мөн хүүхдийн арьсанд зориулагдсан бөгөөд сонгогдсон орц найрлагуудаар тусгайлан хийгдсэн тул 28 хоногоос дээш настай нярайд ч хүртэл хэрэглэж болно. Мөн арьсыг тайвшруулах алоэ хандтай.

Төрөл: Эмзэг арьс

Universal Defense Broad Spectrum SPF 50+ Sunscreen

Энэхүү тосны Skingenecell Enmei технологи нь мэдэгдэхүйц арьсыг шинэчилж гоо үзэсгэлэнг уртасган хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг бууруулдаг. Найруулга дахь алтан хясаан мөөгний иж бүрдэл нь арьсны чийгшлийг хадгалахын зэрэгцээ хүрээлэн буй орчны стрессээс үүсэх хортой нөлөөг дарна. Мөн Uji ногоон цайны ханд нь антиоксидантаар баялаг тул нарны хэт ягаан туяанаас үүсэх эсийн гэмтлээс хамгаална. Арьсыг зөөлрүүлж, гүн чийгшүүлнэ.

Төрөл: Бүх төрлийн арьс

Эрүүл арьсны үндэс: Shiseido хосолсон үйлдэлт шинэ нарны тос худалдаанд гаргалаа (фото 9)

Shiseido Mongolia

Утас:72720088

Хаяг: Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар

Шангри-Ла Моллын 1 давхар

Централ Моллын 1 давхар

Централ тауэр 2 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх