Хайх

Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна

Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна

MPDU Digital Fashion Week-ийн хүрээнд танилцуулагдаж буй “Oneself” бүтээлч ажил

Text: Buro.Mongolia


Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд нийт 15 гишүүн байгууллагаас бүрддэг нь дизайнеруудаас гадна мөн мэргэжлийн нүүр хувиргагчид, үсний стилист гээд Монголын загварын салбарыг бий болгодог чадварлаг мэргэжилтнүүд байдаг билээ. Тэдний нэг болох Gold Treatment Hair Salon-ы үүсгэн байгуулагч, мэргэжлийн үсний стилист И.Батзаяа энэ жилийн MPDU Fashion Week-ийн хүрээнд үс засалтын ертөнц дахь гол трендүүдийг харуулсан "Oneself" бүтээлч ажлаа танилцуулж байна.

И.Батзаяагийн онцолсноор энэ онд 70, 80-аад оны загвар зонхилж, нүүр будалт болон үс засалтын салбарт тод, хурц өнгөнүүд ихэд орж ирж байгаа гэнэ. Тэр дундаа 1980-аад онд залуусын дунд хүчтэй дэлгэрсэн "mullet" хэмээх панк аястай засалт ахин моданд орсныг тэрээр "Oneself" бүтээлч ажилдаа тусгажээ. Мөн түүний бүтээсэн үс засалтууд дунд дорно дахины болон орчин үеийн хэв маягуудыг хослуулсан сонирхолтой шийдлүүд байгаа нь 2021 оны бас нэгэн чухал чиг хандлага юм.

"Oneself" бүтээлч ажлын зургийг Lumos студийн Г.Анударь дарж, нүүр будалтыг Salt Studio-н Д.Эрболд хийж, моделиудаар Орхон, Мандхай, Мөнхтуяа, Сэлэнгэ, Төвшинжаргал нар ажиллажээ. Харин үс засалтыг мэдээж И.Батзаяа тэргүүтэй Gold Treatment Hair Salon гүйцэтгэсэн байна.

Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна (фото 1)
Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна (фото 2)
Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна (фото 3)
Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна (фото 4)
Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна (фото 5)
Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна (фото 6)
Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна (фото 7)
Gold салоны И.Батзаяа 2021 оны үс засалтын чиг хандлагыг харуулж байна (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх