Хайх

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон

Text: Э.Цовоо


Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний бие арьсыг гэрэлтсэн, толигор, уян хатан байхад тусалдаг коллаген болон бусад хэрэгтэй уургуудыг хэвийн хэмжээнээс арай бага ялгаруулж эхэлдэг. Үүнээс улбаалан нөсөө толбо үүсэх, хөгшрөлт хурдан явагдах, арьсны өнгөлөг, залуу байдал алдагдах, жин нэмэх зэрэг шинж тэмдгүүд илэрч, бид өөрт хэрэгтэй амин дэмийг дотроосоо болон гаднаасаа нөхөх шаардлагатай нүүр тулдаг билээ. Иймд бид эдгээр асуудлыг нэг дор шийдэж өгсөн, гоо сайхны цогц үйлчилгээг танд санал болгох LEAS Spa салоныг танилцуулж байна.

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 1)

ТАВ ТУХТАЙ ОРЧИН, ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН

LEAS Spa нь 2020 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан отгон салонуудын нэг хэдий ч чанартай үйлчилгээ, чадварлаг ажилчидтай гэдгээрээ салбартаа хэдийн танигдсан билээ. Үүдээр орох төдийд л цэмцгэр, саруулхан танхим, тав тух, тайвшралыг мэдрүүлэм нам гүм орчин, эелдэг ажилчид таныг угтах болно. Харин тус хамт олны хувьд Итали улсад мэргэжлийн сургалтад хамрагдсан гоо сайханч, салбартаа 10 гаруй жил ажилласан бариа засалч, мэргэжлийн сормуус артист гээд итгэл даахуйц, туршлагатай ажилчдаар багаа бүрдүүлсэн гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Тэд хүн бүрийн хувийн орон зайг хүндэтгэж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахын зэрэгцээ хамгийн өндөр стандартыг баримталж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг чухалчлан үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхийг урьтал болгодог аж.

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 2)

ДЭВШИЛТЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДСАН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 3)

Тус салон нь Итали, Герман, АНУ-ын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Biotec Italia, Esthelogue тэргүүтэй брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан үйлчлүүлэгч бүрийн арьсны онцлогт тохирсон эмчилгээг санал болгодог билээ. Эдгээрээс мэсийн бус, лазер үйлчилгээнүүд нь хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй байдгаас бид арьсны түгээмэл асуудлууд болох нөсөө толбо, сэвх, батга, үрчлээс, хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй эмчилгээнүүдийг онцолж байна.

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 4)

Нүүр, бие, үсэнд зориулагдсан олон үйлчилгээт Hydrafacial эмчилгээ 

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 5)

Энэхүү үйлчилгээ нь арьсны үхэжсэн эс, хар болон цагаан батга, гүний бохирдлыг зөөлөн аргаар гуужуулан цэвэрлэж, чийгшүүлэн, тэжээл өгөх үүрэгтэй гурван шатлалт эмчилгээ юм. Мөн нүхжилт агшаах, нөсөө толбо, хялгасан үрчлээ бүдгэрүүлэх, арьсны уян хатан чанарыг сайжруулан чангалах, цайруулах нөлөө үзүүлдэг тус эмчилгээ нь бүх төрлийн арьсанд тохиромжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн Hydrafacial эмчилгээг нүүрнээс гадна бие болон үсэнд ашиглах боломжтой бөгөөд биеийн хэт хуурайшсан, язралт үүссэн, хөгшрөлт явагдаж буй хэсгүүдийг гүн чийгшүүлэх замаар булбарай, зөөлөн болгоход тусалдаг. Харин үсний хувьд хуйхны тослог, хуурайшилтыг тэнцвэржүүлж, байгалийн ургалтыг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулж өгдөг давуу талтай. Энэхүү эмчилгээнд гиалурон, лактобион, фитийн хүчил болон антиоксидантаар баялаг идэвхтэй орц найрлагуудыг агуулдаг Hydrafacial Booster серум багтсан ба тус бүтээгдэхүүн нь арьсны давхарга бүрд хүрч үйлчлэн, эмчилгээний үр дүнг илүү сайжруулж өгдөг ач тустай аж.


Арьсны сулралт, хөгшрөлтийг удаашруулах Icoone Laser эмчилгээ

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 6)

Гар массажтай адил үр дүнтэй гэгддэг энэхүү үйлчилгээ нь цусны эргэлтийг сайжруулж, эсийн бүтцийг сэргээх замаар арьсны сулралт, хөгшрөлтийг удаашруулах, уян хатан чанарыг нэмэгдүүлэх үүрэгтэй. Биеийн бүх хэсэгт хүрч үйлчилдэг гэдгээрээ давуу талтай тус төхөөрөмжийн тусламжтай давхар цэвэршилтээс шалтгаалан үүссэн хөлрөлт болон ядаргаанаас үүдэн хуримтлагдсан хаван, шар усыг хөөх боломжтой юм.


Арьсны өнгийг сэргээж, илүүдэл үсийг өвдөлтгүйгээр арилгах Mediostar эмчилгээ

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 7)

Лазер гэрлийг ашиглан арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, биеийн илүүдэл үсийг өвдөлтгүйгээр арилгадаг тус олон үйлдэлт төхөөрөмж нь хоёр төрлийн хошуутай бөгөөд Mediostar next хошуугаар илүүдэл үсний ургалтыг зогсоож, Mediostar kobra хошуугаар арьсны өнгийг сэргээж, skin barrier буюу арьсны өнгөн давхаргыг эмчилж өгнө.


Мэсийн бус аргаар нүүрний арьсыг чангалж, биеийг галбиржуулах CFU ELIFE эмчилгээ

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 8)

CFU Elife төхөөрөмж нь коллаген, уургын нийлэгжилтийг идэвхжүүлэх замаар арьсыг чангалах, хөгшрөлтийг удаашруулах, нөсөө толбо, батганаас үүдэн үүссэн сорвийг бүдгэрүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Нүүрний хамгийн нимгэн арьстай хэсгүүд болох нүдний дээд болон доод зовхи, хацар, уруулын эргэн тойронд үүссэн үрчлээг мэсийн бус аргаар өргөж, суларсан хэсгүүдийг чангалж өгдөг давуу талтай. Мөн биед хуримтлагдсан өөхийг хайлуулж, язралтыг бүдгэрүүлж, арьсыг уян хатан болгоход тусална.


Урт өдрийн алжаал тайлах саун, спа үйлчилгээ

Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 9)
Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон LEAS Spa салон (фото 10)

Саунд сууснаар арьсны нүх сүв нээгдэж, хөлстэй хамт биед хуримтлагдсан хорт бодисууд гадагшилдаг билээ. LEAS Spa салоны хувьд Итали улсын шинэлэг загвар бүхий зөөлөн зуухтай, гэрэлтдэг цонхтой, Финланд улсын Эмоци сауны стандартыг баримталж байгалийн царс модоор доторлосон, дээд зэрэглэлийн саун болон жакузиг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог аж. Мөн тус салоны спа үйлчилгээнд давстай болон уурын орны эмчилгээ багтдаг. Давстай орны эмчилгээ нь булчингийн зангирал суллах, цусны эргэлт сайжруулах, дархлааг дэмжих, биед хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулах үүрэгтэй бол уурын орны эмчилгээ нь алжаал ядаргаагаа тайлах, сэтгэл санаагаа амраах, эерэг сайхан бүхнээр цэнэглэгдэх боломжийг танд олгоно.


LEAS SPA

Хаяг: ХУД, 18-р хороо, Japan Town C5 байр

Утас: 7711 7010

Facebook: LEAS SPA

Instagram: @leasspa_

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх