Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг зөв сонгох нь
Хүүхдийн арьс нь бүрэн гүйцэт боловсорч амжаагүй, хөгжил нь ид дундаа байдаг тул маш нимгэн, хамгаалах давхарга султай, тос ялгаралт муу тул наранд амархан түлэгдэн улайж, хуурайшин эмзэгших хандлагатай байдаг. Тиймээс хүүхдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүний гол онцлог нь гаднын гэмтээгч хүчин зүйлүүд болох нарны туяа, хуурай агаар, харшил үүсгэгч бодис, нян бактериас хамгаалахад чиглэгддэг.

Хэрвээ та энхрий үрдээ арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох гэж байгаа бол дараах шалгуур үзүүлэлтүүдийг сайтар анзаарах хэрэгтэй. Үүнд:
- Байгалийн түүхий эд агуулсан байх
Хүүхдийн арьсны хамгаалах давхарга бүрэн хөгжөөгүй байдаг тул арьс арчилгааны бүтээгдэхүүн дэх химийн бодис нимгэн арьсаар нь дамжин хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
- Цомхон орц найрлага
Аливаа арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагын агууламж цөөхөн байх тусмаа арьсанд харшил үүсгэх магадлал буурдаг. Тэр тусмаа хүүхдийн эмзэг нимгэн арьсанд энэ нь маш чухал үзүүлэлт юм.
- рН 5.5 байх
Аливаа бодисын хүчил, шүлтийн тэнцвэрийг рН хэмээх үзүүлэлт тодорхойлдог бөгөөд уг үзүүлэлт 5.5 байгаа нь уг бодисыг сул хүчиллэг байгааг илтгэнэ. Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн яагаад сул хүчиллэг байх ёстой гэвэл энэ нь арьсанд хүчиллэг давхар үүсгэснээр гаднын өвчин үүсгэгч нян бактерийг нэвтрүүлэхгүй байх хоригийн үүрэг гүйцэтгэх юм.
Иймээс хүүхдийнхээ арьсыг багаас нь зөв арчилж хамгаалах нь хожим насанд хүрсэн хойно нь ч арьсны эрүүл толигор байдлыг хадгалахаас гадна хүүхдэд өөрт нь арьсаа зөв арчлах эрүүл дадал суух нь дамжиггүй.

Тэгвэл 50 жилийн туршлагатай зөвхөн хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын №1 Biolane брэнд нь өөрсдийн бүх бүтээгдэхүүндээ компанийн харьяа лабораторид туршилт шинжилгээ явуулж, олон улсын стандартыг хангаж ажилладаг салбартаа тэргүүлэгч брэнд юм. Түүнчлэн уг чанарын туршилтыг хүүхдийн эмчийн хяналт дор явуулдаг бөгөөд чанараа улам баталгаажуулахын тулд хоруу чанар судлалын мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг нь энэхүү брэнд бүтээгдэхүүний чанартаа гойд анхаардгийг харуулж байна. Арьс арчилгааны хадгалалтыг уртасгах, анхилам үнэрийг нь удаан барих, савангийн хөөсрөлтийг нь сайжруулах зорилгоор гоо сайхны салбарын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ найрлагад парабен, фталат, сульфат зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй химийн бодисуудыг нэмэх нь олон. Харин Biolane брэндийн бүтээгдэхүүний орц найрлагын жагсаалтад та эдгээр үгсийг огт олж харахгүй бөгөөд бүх бүтээгдэхүүнүүд нь 98% болон 100% байгалийн орц найрлагатай байдаг. Уг брэндийг албан ёсоор Wellbeeshop.mn оруулж ирж байгаа бөгөөд таны хүүхдийн арьсны онцлогт тохируулан бүтээгдсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг монгол хэрэглэгчдийн гарт хүргэх боломжийг олгож буй юм.


Biolane брэнд нь хуурай, диатезтай хүүхдийн арьсанд тусгайлан зориулсан oleobiotic хэмээх хүүхдийн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнүүд гаргадаг бөгөөд оleobiotic гэдэг нь эсперанто хэлний тос гэх утгатай oleo болон грек хэлний амьд гэх утга бүхий biotic гэх хоёр үгийн хоршил юм. Тос гэдэгт уг бүтээгдэхүүний найрлагад орсон наран цэцэг болон оргой цэцгийн тосны ханд байгаа бөгөөд уг хоёр цэцэгт агуулагдах идэвхтэй бодис нь арьсыг тайвшруулж, үрэвслийг дарах нөлөө үзүүлдэг байна. Харин biotic гэх ойлголтод уг бүтээгдэхүүний найрлагад багтах арьсны ашигтай бактерийг тэжээлээр хангадаг идрээ өвсний дайвар бүтээгдэхүүн болон лактобациллус ферментийг илэрхийлж буй юм. Эдгээрийг нэгтгэн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн болгосноор тос нь үрэвсэл бүхий диатезтай хүүхдийн арьсанд тайвшруулах нөлөө үзүүлснээр загатнаа багасах бол харин биотикууд нь арьсны ашигтай бактерийг дэмжсэнээр арьсны хамгаалалтын бүрхүүлийг идэвхжүүлж, өвчин үүсгэх бактерийн эсрэг арьсны харуулын үүргийг гүйцэтгэх юм.



Biolane Mongolia
Хаяг: Салбар 1 - Сэнтрал Тауэр, 2 давхар, 202а, Wellbeeshop
Салбар 2 - Шангри-Ла Молл, 2 давхар, Wellbeeshop
Салбар 3 - Шила центр 2 давхарт, Wellbeeshop
Утас: 7711 7171
Facebook: Biolane Mongolia
Instagram: @biolane_mongolia
Website: Wellbeeshop.mn
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт