Хайх

Монголын анхны далд гоо сайхны “Бүгд Үзэсгэлэнтэй” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Монголын анхны далд гоо сайхны “Бүгд Үзэсгэлэнтэй” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Монгол Арт Галерейд гуравдугаар сарын 8-ныг хүртэл

Text: Buro.Retelling


Эмэгтэйчүүдийн далд гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Sweet Secret" LLC таван жилийнхээ ойн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Бүгд Үзэсгэлэнтэй" Монголын хамгийн анхны далд гоо сайхны ашгийн бус үзэсгэлэнг Монгол Арт Галерейд гуравдугаар сарын 8-ныг хүртэл зохион байгуулж байна.

Монголын анхны далд гоо сайхны “Бүгд Үзэсгэлэнтэй” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна (фото 1)

"Бүгд Үзэсгэлэнтэй" үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд нийгэмд өөрийн хувь нэмэр, амжилт бүтээлээрээ танигдсан олны танил бүсгүйчүүд уригдан ирж нэг өдрийг эмэгтэй хүний далд гоо сайхны талаар халуун яриа өрнүүлэн өнгөрүүллээ.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд "Sweet Secret" LLC нь бүсгүйчүүдийн далд гоо сайхныг олонд таниулах, сурталчлах чиглэлээр хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн ба салбартаа анхдагч бас манлайлагч байгууллага билээ.

Монголын анхны далд гоо сайхны “Бүгд Үзэсгэлэнтэй” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна (фото 2)

Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь "Эмэгтэй хүн, тэр тусмаа эмэгтэй хүний бэлгэ эрхтэн ямар ч дүр төрх, хэлбэр хэмжээ, өнгөтэй байсан БҮГД үзэсгэлэнтэй" гэдгийг таниулах, үүгээрээ дамжуулан эмэгтэй хүний далд гоо сайхныг олонд хүргэхийг зорьсон байна. Өөрийгөө хайрладаг бүсгүй та аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлийн үндэс билээ.

"Бүгд Үзэсгэлэнтэй" үзэсгэлэн Монгол Арт Галерейд гуравдугаар сарын 8-ныг хүртэл зохион байгуулагдана.

Монголын анхны далд гоо сайхны “Бүгд Үзэсгэлэнтэй” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна (фото 3)
Монголын анхны далд гоо сайхны “Бүгд Үзэсгэлэнтэй” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна (фото 4)
цааш үзэх