Хайх

THANN 16 жил: Бие махбод, таван мэдрэхүйг тэтгэх шинэ үеийн үйлчилгээ

THANN 16 жил: Бие махбод, таван мэдрэхүйг тэтгэх шинэ үеийн үйлчилгээ

Шинэ технологи, байгалийн идэвхт орц найрлагаар улам баяжлаа

Text: Ц. Усанболор


Өдөр бүрийн арьсаа арчлах мөч, дуртай үнэрээ мэдрэх агшин, биеэ суллан амрах хэдхэн хором нь тус тусдаа энгийн мэт боловч өдөр тутмын амьдралын чанарыг тодорхойлогч хүчин зүйлс гэдгийг тэр бүр бид анзаардаггүй. Эдгээр жижиг мөчийг илүү утга учиртай болгохыг зорьж THANN брэнд байгалийн гаралтай орц, орчин үеийн технологи, ароматерапи буюу үнэр эмчилгээ болон спа туршлагыг өөрийн цогц философийн хүрээнд хөгжүүлсээр ирсэн билээ. Харин өнөөдрийн хурдацтай амьдралын дунд өөртөө анхаарахыг түр завсарлага бус, амьдралын чанарыг бүтээдэг өдөр тутмын дадал болгох нь THANN-ийн шинэчилсэн концепцийн гол санаа болж байна. Иймээс энэхүү философи нь 2026 онд шинэ технологи, байгалийн идэвхт орц найрлага, мэдрэхүйд чиглэсэн үйлчилгээний шийдлээр улам баяжиж эхлээд байна.

THANN 16 жил: Бие махбод, таван мэдрэхүйг тэтгэх шинэ үеийн үйлчилгээ (фото 1)

2002 онд Тайланд улсад үүсгэн байгуулагдсан THANN брэндийг Наран Бьюти Уорлд ХХК 2010 онд Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн ба өнгөрсөн хугацаанд Монголын хэрэглэгчдэд 5 салбар дэлгүүр, 3 алжаал тайлах спа төвөөр дамжуулан хэрэглэгчдэд өөрийгөө хайрлах, алжаал ядаргаагаа тайлах, эрүүл тэнцвэртэй амьдрахын үнэ цэнийг таниулсаар байгаа билээ. Тэгвэл 2026 онд THANN энэхүү туршлагаа орчин үеийн хэрэгцээ, технологийн дэвшил болон мэдрэхүйн шинэ шийдэлтэй уялдуулан дараагийн шатанд хүргэн танилцуулж байна.


АРЬСНЫ ТЭНЦВЭРИЙГ ДЭМЖИХ ШИНЭ ТЕХНОЛОГИ - MULTIPLEX MICELLAR TECHNOLOGY

Multiplex Micellar Technology нь арьсны гадаргууд хуримтлагдсан тоос, хөлс, илүүдэл тослогийг зөөлөн цэвэрлэхийн зэрэгцээ арьсны унаган чийгийг хадгалж, таталдаж хуурайших мэдрэмж төрүүлэхгүй .

Энэхүү технологийн дагуу шинэчлэгдсэн THANN Aromatherapy Shower Gel нь будааны хивгийн тос, улаан буудайн уураг болон ургамлын эфирийн тосыг хослуулсан найрлага агуулж буй. Ингэснээр шүршүүрт орох өдөр тутмын энгийн мөч нь арьсаа цэвэрлэхээс илүү утга учиртай болж, зөөлөн үнэрээр дамжуулан мэдрэхүйг тайвшруулж, бие сэтгэлийг амраах үнэр эмчилгээний туршлагыг давхар мэдрүүлэх болно.


БАЙГАЛИЙН ХҮЧИЙГ ШИНГЭЭСЭН - SHISO COLLECTION

Дорно дахины уламжлалт эмчилгээ, арчилгаанд эртнээс хэрэглэгдэж ирсэн шисо ургамал нь тус брэндийн арьс арчилгааны онцлох орцуудын нэг юм. Шисо ургамлын ханд нь антиоксидант шинж чанараараа арьсыг гаднын нөлөөллөөс хамгаалахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нөхөн сэргэлтийг дэмжиж, эрчимтэй чийгшүүлэх, арьсны өнгийг жигд харагдуулахад тустай байгалийн гаралтай орц билээ.

Энэхүү байгалийн орцыг ургамлын бусад идэвхт найрлагатай хослуулсан Shiso Collection нь арьсны чийгийн тэнцвэрийг дэмжиж, зөөлөн, уян хатан, эрүүл харагдах байдлыг хадгалахад чиглэсэн цогц арчилгааг THANN санал болгож байна.


THANN SANCTUARY SPA: SIGNATURE MASSAGE-ИЙН ШИНЭ МЭДРЭМЖ 

THANN 16 жил: Бие махбод, таван мэдрэхүйг тэтгэх шинэ үеийн үйлчилгээ (фото 6)
THANN 16 жил: Бие махбод, таван мэдрэхүйг тэтгэх шинэ үеийн үйлчилгээ (фото 7)

THANN брэндийн шинэчлэл зөвхөн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнээр хязгаарлагдалгүй, Sanctuary Spa-ийн Signature Massage үйлчилгээгээ шинэ мэдрэмжээр баяжуулж, дорнын уламжлалт иллэгт singing bowl буюу дуут аяга, хонхны намуухан чимээ, доргионы мэдрэмжийг нэмжээ.

Ургамлын эфирийн тосны зөөлөн үнэр, иллэгийн хөдөлгөөн, дуут аяганы чимээ зэрэг өөр өөр мэдрэхүйн хослол нь биеийн алжаалыг тайлахын зэрэгцээ өдөр тутмын бодол, хөл хөдөлгөөнөөс түр хөндийрч, өөртөө төвлөрөх орон зайг бүрдүүлнэ. Ийнхүү Signature Massage нь зөвхөн булчинг суллах үйлчилгээ бус, бие, сэтгэл, мэдрэхүйг нэгэн зэрэг тайвшруулах THANN-ийн wellness философийг мэдрэх шинэ туршлага болон шинэчлэгджээ.


16 ЖИЛИЙН ТУРШЛАГААС ШИНЭ МЭДРЭМЖ РҮҮ

THANN 16 жил: Бие махбод, таван мэдрэхүйг тэтгэх шинэ үеийн үйлчилгээ (фото 18)
THANN 16 жил: Бие махбод, таван мэдрэхүйг тэтгэх шинэ үеийн үйлчилгээ (фото 19)

16 дахь жилдээ THANN арчилгааг зөвхөн бүтээгдэхүүнээр бус, үнэр, хүрэлцэхүй, авиагаар дамжуулан мэдрэх цогц туршлага болгон хөгжүүлж байна. Байгалийн орц найрлага, технологийн шинэ шийдэл, дорнын уламжлалт мэдлэг огтлолцох энэ цэгт THANN-ийн дараагийн үеийн wellness философи оршиж, өдөр тутмын энгийн мөчүүдийг илүү үнэ цэнтэй мэдрэх шинэ боломжийг нээж байна.


THANN 16 жил: Бие махбод, таван мэдрэхүйг тэтгэх шинэ үеийн үйлчилгээ (фото 20)

THANN Mongolia

Салбар 1: Хүүхдийн 100, Наран Молл Худалдааны төв 3 давхарт Танн Дэлгүүр & Танн Спа

Салбар 2: Энхтайваны гүүр, Наран Плаза Худалдааны төв 3 давхарт Танн Дэлгүүр & Танн Спа

Салбар 3: 13 хороолол, Наран Плэйс Худалдааны төв 2 давхарт Танн Дэлгүүр & Танн Спа

Салбар 4: Улсын Их Дэлгүүр 2 давхарт Танн Дэлгүүр

Салбар 5: Силк Рөүд Худалдааны төв Танн Дэлгүүр

Утас: 75107683

Facebook: THANN Mongolia

Instagram: @thannmongolia

.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх