Хайх

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ?

Монголд âme concept store-д худалдаалагдаж эхэллээ

Text: Buro.Mongolia



 

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 1)

 

Зах зээл дээр энгийн сүрчиг гэж байна, тансаг зэрэглэлийн сүрчиг гэж байна, мөн тэр бүгдээс ч илүү тансаг Clive Christian брэндийн сүрчиг гэж байна. Анх хатан хаан Викториягийн эрин үед буюу 1872 онд The Crown Perfumery гэх нэр доор үүсгэн байгуулагдсан энэ брэнд нь зуу гаруй жилийн түүхтэй бөгөөд 1999 онд сүрчиг бүтээгч Клив Кристиан тус брэндийг худалдан авч нэрийг нь сольсноор өнөөдрийн агуу брэнд бий болсон байдаг. Өнөөдөр Clive Christian брэндийн сүрчигнүүд дэлхийд хамгийн үнэтэй гэдгээрээ алдартай билээ.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 2)

 

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 3)

 

Харин яагаад ийм өндрөөр үнэлэгддэг болохыг брэндийн төлөөлөгч Виктория Кристиан тайлбарлалаа. Виктория бол зохион бүтээгч Клив Кристианий том охин бөгөөд багаасаа л үнэртний ертөнцөд дурлан аавынхаа дэргэд энэхүү агуу брэндийг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн хүн. Тэрээр сүрчгийг “кутюр хувцас болон үнэт эдлэлээ тайлсны дараа ч тантай хамт үлдэх үл үзэгдэх тансаг аксесуар” хэмээн тодорхойлдог юм.

Ингээд Виктория брэндийнхээ онцлогийг тайлбарлахдаа юуны өмнө найрлагад орох орцуудаа маш өндөр, нарийн шалгуураар шүүж авдаг болохоо онцоллоо.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 4)

 


 

Дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн, цэвэр найрлагатай сүрчиг

“Clive Christian-ийн найрлагад бид хамгийн ховор бөгөөд үнэ цэнэтэй орцуудыг, хамгийн цэвэр байдлаар нь оруулдаг бөгөөд ингэхдээ сүрчиг тус бүрийг мэргэжлийн өндөр ур чадвараар бүтээдэг. Бид дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг түүхий эдийг нийлүүлдэг төдийгүй сүрчиг бүрт 100-аас 300 хүртэлх байгалийн ханд, тос болон бусад цэвэр, ямар ч хольцгүй орцыг нэмдэг. Ийм нарийн шилэгдсэн, баялаг бөгөөд дээд зэрэглэлийн найрлагатай тул манай сүрчигнүүд бүтэн өдрийн турш үнэрээ барьдаг бөгөөд түрхсэн хүнийхээ арьсанд уусаж үнэр нь илүү тодорч, улам баяждаг давуу талтай”.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 5)

 


 

Хатан хаан Виктория өөрөө хэрэглэдэг байсан, мөн бусад хааны удмынхны хэрэглэж ирсэн сүрчиг

Үүнээс гадна сүрчигнүүдийн савлагаа нь яг л урлагийн бүтээл мэт харагдах бөгөөд 1872 онд хатан хаан Виктория сүрчигнүүдийн савлагаанд титэм хэлбэрийн таглаа ашиглахыг албан ёсоор зөвшөөрч байсан агуу түүхтэй билээ. “Тэрхүү титэм нь Англи чанар, төгс хийцийн баталгаа ба энэ нь манай компанийн өнөөдрийг хүртэл баримталсаар ирсэн хамгийн гол хоёр үнэ цэнэ юм” хэмээн Виктория хэллээ.

Хатан хаан Виктория ийнхүү брэндэд титэм “олгосноор” уг брэндийн сүрчигнүүд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй орц найрлагаар хийгддэг, дээд зэрэглэлийн сүрчиг мөн гэдгийг дэлхийд харуулсан байдаг. Тэрбээр өөрт нь тусгайлан зориулж хийсэн “Crown Essence” сүрчгийг хэрэглэж ирсэн бол түүний бэр буюу Уэльсийн гүнж Александра “Crown Rose” сүрчигт дуртай байсан билээ. Эдгээр сүрчигнүүдийг шинэчилсэн хувилбарууд өнөөдөр ч Clive Christian брэндийн хамгийн үнэ цэнэтэй цуглуулгад багтсаар байна.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 6)

 


 

Найрлагадаа 300 орчим нарийн шилэгдсэн, хамгийн сайн чанарын, ямар ч хольцгүй цэвэр орцуудыг агуулдаг сүрчиг

Үнэхээр л Clive Christian сүрчгийг хэрэглэж үзсэн хүмүүс болон салбарын мэргэжилтнүүд тус брэндийн энэ их амжилтыг зүгээр нэг цуутай брэндийн нэр болон маркетингийн үр дүн гэж хардаггүй бөгөөд харин яг л үгүйсгэхийн аргагүй дээд зэрэглэлийн чанар, хаана ч байхгүй нарийн найрлага, нямбай хийцийнх нь баталгаа гэдгийг дуу нэгтэйгээр хэлдэг. Нэг хэрэглэж үзмэгц аливаа сүрчигнээс хүлээх хүлээлт тань дээшилж өөртөө шинэ стандартыг нээх бөгөөд өөрийн эрхгүй Clive Christian брэндийг ахин дахин хэрэглэмээр санагддаг гэдэг. Иймээс сүрчигний чанар, үнэрийг үнэлдэг хүн бүхэн тус брэндийн талаар заавал мэдэх ёстой билээ.

Clive Christian гэх энэхүү дэлхийд хүндтэй том брэндийг Монголд âme concept store албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхлээд байна.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 7)

 


 

ORIGINAL COLLECTION

1999 оноос хойш сүрчигний салбарт анхдагч нь болж ажилласаар байгаа Clive Christian брэндийн нэрийн хуудас болсон сонгодог цуглуулга нь өнөөдрийг хүртэл 20 жилийн турш найрлагаа нэг ч өөрчлөлгүй үйлдвэрлэгдсээр л байна. Энэ нь хамгийн үнэтэй орцуудыг ашиглан хамгийн цэвэр үнэрийг гаргаж чадсан алдартай цуглуулга юм.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 8)

PRIVATE COLLECTION

Clive Christian-ийн ертөнцөд тохиосон хамгийн чухал мөчүүдээс урам зориг авж бүтээгдсэн цуглуулга. Сүрчгийг хэрэглэсэн хүний арьсанд өөрөөр мэдрэгдэж, хүн бүрт өөрөөр дэлгэрэх нарийн хийцтэй найрлагыг брэндийн мэргэжилтнүүд олон жил хөдөлмөрлөн гаргажээ.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 9)

NOBLE COLLECTION

Түүхэн урлаг, архитектур болон цэцэрлэгжүүлэлтийн урсгалуудаас санаа авсан энэхүү цуглуулга нь гайхалтай өвөрмөц үнэрийнхээ ачаар таныг эрин үе дамжин аялуулж, амьдралыг тань адал явдлаар дүүргэх болно.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 10)

ADDICTIVE ARTS

Таныг үнэртний ертөнцийн шинэлэг, хориотой бүс рүү дагуулах энэ цуглуулга нь агуу уран зохиолууд дахь хар тамхины түүхүүдээс сэдэвлэгдсэн бөгөөд маш гүн сэтгэгдэл төрүүлэх, хүчирхэг үнэртэй гэдгээрээ алдартай.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 11)

CROWN COLLECTION

Clive Christian брэндийн түүхийн эхлэл цэг болох The Crown Perfumery-ийн архивын үнэртнүүдийг орчин үетэй уялдуулж шинэчилсэн цуглуулга билээ.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 12)

 ABSOLUTES

Тансаг болор савлагаатай Absolutes цуглуулгын сүрчигнүүд өөртөө 100% цэвэр perfume oil агуулдаг бөгөөд гараар урласан модон хайрцаг дотор ирдэг. Энэ нь брэндийн хамгийн өндөр үнэтэй цуглуулга юм.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 13)

Clive Christian Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл 1 давхарт âme concept store 

Утас: 77550505

Facebook Ame Concept Store
Instagram @ame_concept_store

цааш үзэх