Хайх

Гоо сайхны инноваци: Lhamour брэнд Монголын анхны нунтаг нүүр цэвэрлэгчийг гаргалаа

Гоо сайхны инноваци: Lhamour брэнд Монголын анхны нунтаг нүүр цэвэрлэгчийг гаргалаа

Text: Б.Энххүслэн


Lhamour брэндийн бүх бүтээгдэхүүн гар аргаар, эх орны хөрсөнд ургасан түүхий эдээр нэмүү өртөг шингээн бүтээгдэж хэрэглэгчдэдээ хайр түгээсээр байна.

Сүүлийн үед гоо сайхан, арьс арчилгааны салбар хөгжихийн хэрээр бүтээгдэхүүнүүд илүү органик болон, хэрэглэгчдийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгох хандлага өсөж, саяхныг хүртэл тренд байсан арван алхамт арьс арчилгаа ард хоцорсон билээ. Арчилгаа хялбар болох тусам арьсанд үзүүлэх эмзэгшил, харшил болон сөрөг урвалын магадлал багасдаг бөгөөд энэ нь эрүүл мэнд төдийгүй байгалийн тогтвортой хөгжилд эерэгээр нөлөөлдөг юм. Тиймдээ ч орчин үед байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд зах зээлийг эзэлж эхэлжээ.

Харин Монгол улсын хувьд уг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг цорын ганц органик тодотголтой компани бол Lhamour билээ. Компанийн үүсгэн байгуулагч Д.Хулан анх өөрийн арьсны асуудлаа шийдэх зорилгоор өөртөө зориулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байсан бөгөөд энэ нь явцдаа өргөжиж, бусдын арьсны асуудлыг шийддэг болж, амьдралыг нь өөрчлөх гол хүчин зүйл нь болсон юм. Тэд өдийг хүртэл 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж, хүнд хэцүү сорилтуудыг даван туулсаар долоон жилийнхээ босгон дээр иржээ. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас багагүй аж ахуй нэгжүүд хаалгаа барьсан ч Lhamour эдийн засгийн хүнд байдалд тэсэн үлдэж хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, цаг үеэ мэдэрсэн байлаа. Тодруулбал, Lhamour “Бактерийн эсрэг шингэн саван”, “Хатуу шампунь”, “Байгалын иллэг чулуунууд” зэргийг нэвтрүүлснээс гадна байгальд ээлтэй “Нунтаг нүүр цэвэрлэгч” гэх нэгэн шинэлэг бүтээгдэхүүнийг гаргажээ. Монгол хүний ур ухаанаар инноваци шингээн бүтээсэн нунтаг нүүр цэвэрлэгч нь Азийн зах зээлд дэлгэрсэн байгаа ч дотооддоо ийнхүү анх удаа танилцуулагдаж байгаа юм. Lhamour үргэлж асуудлыг олж харан шийдлийг хүргэдгээрээ бусдаас ялгардаг ба энэ удаад ч бас бидэнд дутагдаад байсан бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ.


Хуурай бүтэц - асуудлыг шийдэгч


Бусад нүүр цэвэрлэгчээс ялгаатай нь уг бүтээгдэхүүнд ямар ч ус агуулагддаггүй. Энэхүү бүтээгдэхүүнийг усаар шингэрүүлээгүй учир найрлагад багтсан орц бүрийн үйлчилгээ илүү өндөр концентрацтай, үйлчилгээ сайтай гэж үздэг ба хуурай бүтэц нь хөгц, мөөгөнцөр үүсч, бактери үржих магадлалыг бууруулдаг байна. Үүнийгээ дагаад хадгалах хугацаа нь ч илүү урт байдаг. Lhamour брэндийн нунтаг нүүр цэвэрлэгч нь овьёос, халгай, идэвхжүүлсэн нүүрс, шавар, байгалийн гаралтай хөөсрүүлэгч агуулсан бөгөөд ямар ч насны, ямар ч төрлийн арьстай хүн санаа амар хэрэглэж болох юм.

Гоо сайхны инноваци: Lhamour брэнд Монголын анхны нунтаг нүүр цэвэрлэгчийг гаргалаа (фото 1)

Өөрөө өөртөө гоо сайханч


Дараагийн давуу тал бол та өөрийн арьсны байдал, хүсэл сонирхолдоо тааруулан бүтээгдэхүүнээ янз бүрээр хэрэглэх боломжтой юм. Гүн цэвэрлэгээ хэрэгтэй гэж үзвэл нунтаг цэвэрлэгчээсээ гарын алга дээрээ аван багахан усаар шингэлэх хэрэгтэй бол хөнгөн цэвэрлэхийг хүсвэл илүү их ус ашиглахыг зөвлөдөг. Энэхүү бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсанд тохиромжтой ба арьсыг зөөлнөөр гуужуулдаг тул эмзэг арьстай хүмүүс онцгойлон анхааралдаа аваарай.

Гоо сайхны инноваци: Lhamour брэнд Монголын анхны нунтаг нүүр цэвэрлэгчийг гаргалаа (фото 2)

Аялал зугаалгад тохиромжтой


Онгоцоор аялахад гар тээшинд хэдхэн нэр төрлийн зүйлүүд авч орохыг зөвшөөрсөн байдаг. Шингэн зүйл хийх талаар бодоод ч хэрэггүй. Харин гоо сайхны ихэнх бүтээгдэхүүнүүд шингэн бүтэцтэй учраас ачаандаа хийхээс өөр аргагүй болдог бөгөөд тээвэрлэлтийн явцад хагарах, асгарах магадлал өндөр. Тэгвэл нунтаг нүүр цэвэрлэгч нь TSA-friendly буюу Тээврийн аюулгүй байдлын албаны шаардлагад нийцсэн тул ажилтнууд хураана, асгарна гэж санаа зоволгүй гар тээшиндээ хийгээд онгоцныхоо аяллыг эхлүүлэх боломжтой.

Гоо сайхны инноваци: Lhamour брэнд Монголын анхны нунтаг нүүр цэвэрлэгчийг гаргалаа (фото 3)

Тогтвортой гоо сайхны ирээдүй


Хүрээлэн буй орчноо боддог, гоо сайхны салбарын тогтвортой хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, хувь хүн бүр бүтээгдэхүүнийхээ найрлагад ус нэмэхээс татгалзаж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, ус бүтээгдэхүүний жинг нэмэгдүүлдэг. Үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх бөгөөд үр дүнд нь агаарын бохирдол ихэснэ гэсэн үг. Хоёрдугаарт, ус агуулсан бүтээгдэхүүний овор хэмжээ нунтаг бүтэцтэй харьцуулахад илүү том байдаг. Энэ нь байгальд ээлгүй пластик хог хаягдлын тоог ихэсгэхэд хүргэдэг билээ.

Гоо сайхны инноваци: Lhamour брэнд Монголын анхны нунтаг нүүр цэвэрлэгчийг гаргалаа (фото 4)

Сонирхуулахад,

Lhamour шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтэд зориулан хямдралтай, бэлэгтэй худалдан авалтыг зарласан бөгөөд арьс арчилгааны талаар үнэгүй зөвлөгөө, оношилгоогоор үйлчилнэ гэнэ. Уг арга хэмжээ нь наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Саруул салбарт байрлах нэрийн дэлгүүр дээр нь 09:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм. Идэвхтэй оролцохыг уриалж байна.

Lhamour Mongolia

Хаяг: Улаанбаатар хот, СБД, Бага тойруу, 6 хороо, 13/1, 14201

Утас: 7712 0256

Вебсайт: lhamour.com

Instagram: lhamour

Facebook: lhamour

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх