Хайх

Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага

Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага

Text: Э.Цовоо


Уламжлал ёсоор намрын улиралд хүйтэн өнгө давамгайлсан будалтууд эрэлттэй хэвээр байх боловч намар-өвөл 2024 улирлын загварын шоунуудын тайзнаа сэтгэл сэргээм тод нүд будалт, 1990-ээд оныг санагдуулам гранж дүр төрх, ретро хэв маягийн урт хиймэл сормуус гэхчлэн олон сонирхолтой чиг хандлагууд зонхилсон харагдлаа. Түүнчлэн үргэлж шинэлэг зүйлсийг эрэлхийлдэг мейкап артистууд энэ удаа моделиудын байгалийн дүр төрхийг тодотгосон, будаагүй мэт будалтуудыг түлхүү хэрэгжүүлжээ.

Ингээд 2024 оны намар эрэлттэй байх гоо сайхны гол чиг хандлагуудтай танилцацгаая. 


1990-ЭЭД ОНЫГ САНАГДУУЛАМ ГРАНЖ ХЭВ МАЯГ


Өмнөх улирлуудад тренд болоод байсан гранж хэв маягийн будалт намрын улиралд ч мөн адил эрэлттэй байх болно гэдгийг Valentino, Versace, Helmut Lang брэндүүд батлан харууллаа. Нүдийг бүхэлд нь тойруулан өргөн хар контураар хүрээлж, аль эсвэл хөнгөн суурь тавьж смоки будалт хийснээр энэхүү дүр төрхийг бүрдүүлэх боломжтой. Уг будалтын гол анхаарал татах хэсэг нь зөвхөн нүд учир уруул болон хацартаа бүдэг өнгийг сонгож хэрэглээрэй.

Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 1)
Versace
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 2)
Helmut Lang
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 3)
Valentino

БАЙГАЛИЙН ДҮР ТӨРХӨӨ ТОДОТГО


Бараг л будаагүй мэт гэрэлтсэн, цэмцгэр дүр төрхтэй моделиуд олон брэндийн загварын шоун дээр үзэгдсэн юм. Тухайлбал Sandy Liang, Tory Burch орднууд моделиудынхаа нүүр будалтад бус арьсных нь гэрэлтсэн, өнгөлөг байдалд чухал ач холбогдол өгчээ. Мөн тэд арьсыг хэт тослог, гялалзсан, эсвэл хуурай харагдуулахгүйн тулд хөнгөн суурь тавьж, зөвхөн уруул хэсэгт бүдэг ягаан өнгийг нэмж будсан байв. Тэдний жишгээр энэ улиралд арьсныхаа эрүүл байдалд түлхүү анхаарч, хөнгөн, минимал будалтуудыг туршаад үзээрэй. 

Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 4)
Sandy Liang
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 5)
Tory Burch
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 6)
Ludovic de Saint Sernin

МЕТАЛЛИК ӨНГӨНИЙ НОЁРХОЛ


Christian Louboutin брэндийн мейкап артист Морган Мартини "Энэ улиралд төрөл бүрийн металлик өнгө тренд болно. Ингэхдээ алтлаг эсвэл мөнгөлөг туяатай металлик өнгийн тенийг ашиглаж нүдээ будаарай. Алтлаг өнгө нь царайнд өнгө нэмж, дэгжин харагдуулдаг бол мөнгөлөг өнгө нь 1990-ээд оны хэв маягийг санагдуулам сонирхолтой мэдрэмж өгч чаддаг" хэмээн зөвлөжээ. Мөн Ulla Johnson, Jason Wu, Chanel орднууд өдөр тутамд ч хэрэгжүүлж болохуйц металлик өнгийн нүд будалтыг танилцуулсан байна. 

Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 7)
Jason Wu
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 8)
Ulla Johnson
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 9)
Chanel

РОМАНТИК МЭДРЭМЖИЙН ТӨРҮҮЛЭМ ЯГААН ХАЦАР


Сабрина Карпентер, Хейли Бибер зэрэг алдартнуудын хэрэгжүүлдэг sun-kissed буюу шанаа, хацар, хамар хэсгийг тод өнгийн хацар өнгөлөгчөөр бүхэлд нь бүрхэж буддаг дүр төрх өнгөрсөн зуны турш тренд болсон. Тэгвэл энэ намар романтик мэдрэмжийг төрүүлэм бүдэг ягаан өнгийн хацар өнгөлөгчөөр бүрдүүлсэн зөөлөн будалт анхаарлын төвд байх болно. Тухайлбал Alejandro Alonso Rojas, Chloé, Molly Goddard орднууд хацар өнгөлөгчийг хацрын алим хэсэгт, эсвэл нүдний хажууд суурилуулан хөнгөхөн тавьж, гэнэн хонгор атлаа дур булаам хэв маягийг үүсгэсэн байлаа. 

Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 10)
Molly Goddard
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 11)
Chloé
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 12)
Alejandro Alonso Rojas

ГЯЛАЛЗСАН, ГОЁМСОГ ШИГТГЭЭНҮҮД


Хормын зуур энгийн нүүр будалтыг гоёлын мэт чамин харагдуулж чадах төрөл бүрийн шигтгээнүүдийг энэ улирал туршаад үзээрэй. Жишээлбэл Vivetta брэнд нүдийг тойруулан бүхэлд нь шигтгээгээр чимсэн өвөрмөц шийдлийг толилуулсан бол Christian Cowan ордон нүдний контурын дагуу шигтгээ нааж будалтыг илүү хээнцэр, гял цал харагдуулж өгчээ. Алдартнуудын хувьд Люси Бойнтон, Жоди Тернер-Смит тэргүүтэй одод чухал үйл ажиллагаанд оролцохдоо шигтгээ ашиглаж, нүүр будалтаа тодотгож өгөх дуртай байдаг билээ. 

Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 13)
Vivetta
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 14)
Christian Cowan
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 15)
Thom Browne

ТӨРӨЛ БҮРИЙН ТОЛГОЙН АЛЧУУР


Мөнхийн классик гэгддэг толгойн алчуур энэ намрын гол аксесуаруудын нэгээр тодорчээ. Салхитай, жиндүүхэн өдрүүдтэй төгс зохицох толгойн алчуурыг Ulla Johnson, Giorgio Armani, Burberry тэргүүтэй олон брэндүүд төрөл бүрээр загварчлан толилуулсан байна. 

Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 16)
Ulla Johnson
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 17)
Giorgio Armani
Энэ намар эрэлттэй байх гоо сайхны 6 чиг хандлага (фото 18)
Burberry

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх