Хайх

Уран бүтээлчийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр Парисын Ялалтын хаалгыг цагаан даавуугаар хучлаа

Уран бүтээлчийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр Парисын Ялалтын хаалгыг цагаан даавуугаар хучлаа

Text: Buro.Mongolia


Христо Клод бол дүрслэх урлагийн уран бүтээлч юм. Тэрээр олон томоохон төслүүд дээр ажиллаж байснаас хамгийн сүүлийнх нь Наполеон Бонапартын тушаалаар Австрилицийн дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулан баригдсан түүхтэй Парисын Ялалтын Хаалгыг цагаан даавуугаар бүтээх төсөл байсан билээ.

Уран бүтээлчийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр Парисын Ялалтын хаалгыг цагаан даавуугаар хучлаа (фото 1)

Энэхүү төслийн зургийг анх 1960 онд гаргаж байсан бөгөөд гол санаа нь барилгын деталь бүрийг тодруулж, хучсан даавуу нь салхинд хийсэхдээ Ялалтын Хаалгыг яг л хөдөлгөөнд орсон мэт харагдуулахад оршиж байсан юм. 60 гаруй жилийн турш хүсэлтээ илгээсний үр дүнд 2020 онд Христо зөвшөөрсөн хариуг хүлээн авсан ч цар тахлын улмаас төслөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шаардлагатай болсон байна. Харамсалтай нь, Христо өнгөрөгч оны гуравдугаар сарын 31-ны өдөр нас эцэслэж, ажлынхаа хэрэгжилтийг нүдээр харж чадаагүй юм. Гэсэн ч Христогийн гүйцээгээгүй ажлыг түүний хүү Владимир Явашев дуусгахаар яг одоо хэрэгжүүлж байна. Нийт 25,000 м.кв материал ашиглаж буй энэхүү төслийн барилгын ажил есдүгээр сарын 18-ны өдөр дуусаж аравдугаар сарын 3-ныг хүртэл тавигдах ба даавууг бүрэн дахин боловсруулах боломжтой гэдгээрээ онцлог билээ. Уг төслийн нийт төсөв болох 14 сая еврог Христо Клодын 1950, 60-аад онд туурвиж байсан уран зураг, зураг төслийг олон нийтэд борлуулснаар бүрдүүлсэн байна.

Уран бүтээлчийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр Парисын Ялалтын хаалгыг цагаан даавуугаар хучлаа (фото 2)
Уран бүтээлчийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр Парисын Ялалтын хаалгыг цагаан даавуугаар хучлаа (фото 3)
Уран бүтээлчийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр Парисын Ялалтын хаалгыг цагаан даавуугаар хучлаа (фото 4)

Сонирхуулахад, Христо Клод нь эхнэр Жон Клодын хамт уран бүтээлээ туурвидаг байсан ба дийлэнх нь өргөн цар хүрээг хамарсан гэдгээрээ онцлог билээ. Тухайлбал, тэд 1986 оны есдүгээр сарын 22-нд хамгийн олон жилийн түүхтэй Парисын гүүрийг 40,877 м.кв алтан шаргал даавуу ашиглан хучиж байсан удаатай. Мөн Христо нь Германы Рейхстаг барилгыг даавуугаар бүрхэх ажлыг хэрэгжүүлж байжээ. Тэрээр уг төслийнхөө зөвшөөрлийг авахаар 24 жилийн турш хүсэлтээ гаргасан ба бүтээл нь ердөө 14 хоногийн турш сүндэрлэсэн гэдэг.

Уран бүтээлчийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр Парисын Ялалтын хаалгыг цагаан даавуугаар хучлаа (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх