Хайх

Нью Йоркийн загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд

Нью Йоркийн загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд

Text: Buro.Mongolia


Нью Йоркийн загварын долоо хоног олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Michael Kors, Prabal Gurung, Proenza Schouler, Collina Strada, Rodarte болон бусад загварын орднууд өөрсдийн нүд булаам шоугаа толилуулснаас гадна уригдан ирсэн зочид ч мөн гоёмсог, high fashion хувцаслалтаараа хотоо чимлээ.

Нэг шоунаас нөгөөг зорин явж буй өнгөлөг, минимал, эсвэл хээтэй зэрэг янз бүрийн төрх бүрдүүлсэн зочид сүүлийн үеийн чиг хандлагын тусгал болж хувцаслалтын олон санааг өгч байлаа. Тэр дундаа эрэгтэйлэг, oversize хийцтэйгээс эхлээд бэлхүүс тодотгосон хээнцэр зэрэг төрөл бүрийн пиджакууд олноороо үзэгдлээ. Мөн савхин өмд, этгээд хайчилбаруудтай даашинз, тав тухтай ноосон болон деним хувцаснууд зонхиллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх