Хайх

Виртуал галерей: М.Тэмүүжиний поп арт зургууд

Виртуал галерей: М.Тэмүүжиний поп арт зургууд

Өнгө, дүрсний тоглолт

Text: Ж.Чинбат


Өнгөрсөн зун гарсан М.Тэмүүжиний "Поп арт иллюстрэйшн" үзэсгэлэнг үзэж амжаагүй хүмүүст зориулж бид дахин нэг удаа дэлгэхээр шийдлээ

Урлагийн бүтээл цор ганц байх ёстой гэсэн сонгодог ойлголтыг эвдэн гарч ирсэн поп арт чиглэлийн иллюстрэйшн зургуудтай үзэсгэлэн Монголд өмнө нь  гарч байсангүй. Мандахбаярын Тэмүүжин поп артаар хүмүүсийг "Мэдрэмжээ задлаасай, сэтгэлгээний өөр өнгө, өнгэ хэлбэрийг хараасай" гэсэн зорилгоор эдгээр зургуудыг бүтээжээ. 

ОXУ-ын Краснояарскийн ДУДС-ийг зураач, барималч мэргэжлээр дүүргэсэн М.Тэмүүжиний зургуудад өөрийх нь дуртай рок дуучид, киноны дүрүүд гарчээ. Тэдний донж төрх нь поп арт зургуудтай нийцэж, бие даасан, өөрийн гэсэн хурц өнгө төрх, араншингаараа буусан байна.

М.Тэмүүжин хэлэхдээ "Миний зургууд ихэвчлэн ямар нэг утга санааг илэрхийлэхээс илүү өнгө дүрсний тэсрэлт, тоглолт ихтэй" гэж тодорхойлсон юм. Түүний бодлоор поп арт дүрслэх урлаг нь материал, сэтгэлгээнд баригдчихгүй бол хүний мэдрэхүйд нөлөөлж чадах  олон арга замаар бүтээлээ чөлөөтэй туурвиж болох төрөл юм.
Дашрамд дурдахад цагтаа Энди Уорхолл АНУ-д поп артаар мандаж явахад, түүний зурсан Холливүүдийн одуудын хөрөг 25 мянган доллараар чихэр шиг зарагддаг байсан гэдэг. Одоо бидэнд ч бас ийм "чихэр" шиг бүтээл туурвиж дэлгэсэн уран бүтээлч гарч ирлээ.

цааш үзэх