Хайх

Архитектур, инсталляц хоёрын нэгдэл: Яёи Кусама Филип Жонсонд хүндэтгэл үзүүллээ

Архитектур, инсталляц хоёрын нэгдэл: Яёи Кусама Филип Жонсонд хүндэтгэл үзүүллээ

Нэг дор гурвыг

Text: Buro.Mongolia


Зураг:

Модерн, пост модернист урлагийн сод төлөөлөгч болсон японы уран бүтээлч Яёи Кусама өөрийн гурван инсталляцаараа архитектор Филип Жонсонд хүндэтгэл үзүүлж байна

Уран барималч Филип Жонсоны алдартай шилэн барилга олон нийтэд нээлттэй болсны арван жилийн ойд зориулж Яёи Кусамагийн гурван инсталляц тийшээ нүүжээ. Дээр нь мөн энэ өдрүүдэд Филип Жонсон мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. 

АНУ-ын Коннектикүт мужид байдаг энэхүү авсаархан байгууламж нь түүний анхны бүтээл байсан бөгөөд уг барилга нь Филип Жонсоны өөрийн болон мэргэжлийнх нь үзэл бодлыг илэрхийлсэн гол бүтээлд тооцогддог. Та хэрэв энэхүү тэгш өнцөгт хэлбэртэй байшин дотор орж үзвэл эргэн тойронд тань зөвхөн ой мод л үзэгдэнэ.

Байшинд нэг их олон тавилга үгүй бөгөөд зөвхөн зайлшгүй хэрэгтэй гэсэн цөөн хэдэн зүйлс л байх аж. Энэ бүтээлээрээ Жонсон Америк орныг Европын уран барилгын уламжлалаас тэс өөр архитектурын урлагтай болгосон ба энэ нь орчин үед олон улсын хэв маяг болон хөгжөөд байна. Тиймээс ч Филип Жонсон тус бүтээлээрээ Притцкерийн шагнал хүртсэн юм. 

Тэгвэл энэхүү домогт бүтээлд зориулж Японы модернист уран бүтээлч Яёи Кусама өөрийн гурван гоц бүтээлээ авчираад байна. Энэ тавдугаар сард түүний "Narcissus Garden" , "Pumpkin" гэх хоёр инсталляц энэхүү шилэн өргөөнд байрлах болсон ба ирэх есдгээр сард "Infinity Mirrored Room" бүтээл нь олны хүртээл болох аж.

"Яёи Кусама өөрийн бүтээлүүдээ манай үзэсгэлэнд тавих болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг" тус шилэн барилгын эрхлэгч Ирен Шум artnet News сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Үнэхээр л дэлхийн бүх л шилдэг музей, галерейнууд аугаа Кусамагийн бүтээлийг үзэсгэлэнгийн танхимдаа тавьж, олон нийтийн хүртээл болгохыг мөрөөдөж байдаг билээ. 

Архитектур, инсталляц хоёрын нэгдэл: Яёи Кусама Филип Жонсонд хүндэтгэл үзүүллээ (фото 1)Архитектур, инсталляц хоёрын нэгдэл: Яёи Кусама Филип Жонсонд хүндэтгэл үзүүллээ (фото 2)Архитектур, инсталляц хоёрын нэгдэл: Яёи Кусама Филип Жонсонд хүндэтгэл үзүүллээ (фото 3)

цааш үзэх