Алтан Бөмбөрцөг 2026: Adolescence, One Battle After Another, Hamnet ялалт байгууллаа
Өнөөдөр Америкийн кино болон телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийг тодруулдаг 83 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадам Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадамд өмнөх оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд нээлтээ хийсэн бүтээлүүд нэр дэвшдэг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд One Battle After Another, Sinners, Marty Supreme, Hamnet зэрэг олон гайхалтай дэлгэцийн бүтээлүүд өрсөлдсөн ба жүжигчин Тимоти Шаламе Marty Supreme киногоороо шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд ялалт байгуулж, мөн хамгийн өндөр хүлээлттэй номинаци болох шилдэг уянгын кино төрөлд Hamnet бүтээл тодорсон байна. Харин телевизийн салбарт Netflix-ийн Adolescence цуврал үнэмлэхүй ялалт байгуулж, үзэгчид болон хүрэлцэн ирсэн зочдыг гайхшируулж чадлаа.



Ингээд 83 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын ялагчидтай дэлгэрэнгүй танилцана уу.
Шилдэг уянгын кино

Hamnet
Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино

One Battle After Another
Уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Жесси Бакли, Hamnet
Уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Вагнер Моура, The Secret Agent
Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Роуз Бирн, If I Had Legs I’d Kick You
Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Тимоти Шаламе, Marty Supreme
Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Теяна Тейлор, One Battle After Another
Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Стеллан Скарсгард, Sentimental Value
Шилдэг найруулагч

Паул Томас Андерсон, One Battle After Another
Шилдэг дуу
Golden, KPop Demon Hunters
Шилдэг анимейшн
KPop Demon Hunters
Шилдэг гадаад кино
The Secret Agent
Шилдэг уянгын цуврал
The Pitt
Шилдэг мюзикл эсвэл инээдмийн цуврал
The Studio
Шилдэг телевизийн кино, богино эсвэл антологи цуврал
Adolescence
Уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин
Риа Сихорн, Pluribus
Уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин
Ноа Уайл, The Pitt
Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин
Жин Смарт, The Hacks
Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин
Сет Роген, The Studio
Шилдэг эмэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал
Мишель Уильямс, Dying For Sex
Шилдэг эрэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал
Стивен Грэм, Adolescence
Шилдэг эмэгтэй туслах дүр, цуврал
Эрин Доэрти, Adolescence
Шилдэг эрэгтэй туслах дүр, цуврал
Оуэн Купер, Adolescence