Хайх

Анхны харц: Тимоти Шаламе “Dune” киноны шинэчилсэн хувилбарт

Анхны харц: Тимоти Шаламе “Dune” киноны шинэчилсэн хувилбарт

Найруулагч Дени Вильнёвийн бүтээл

Text: Buro.Mongolia


Америкийн Vanity Fair сэтгүүл энэ онд дэлгэцнээ гарах шинжлэх ухааны уран зөгнөлт "Dune" киноны анхны зургийг нийтэлжээ. Киног Дени Вильнёв (Blade Runner 2049) найруулсан бөгөөд энэ нь Дэвид Линчийн 1984 онд гаргаж байсан "Dune" бүтээлийн шинэчилсэн хувилбар юм.

Киноны үйл явдал алс холын ирээдүйд өрнөх бөгөөд хоорондоо дайтдаг од гарагсын нийгэмлэгүүдийн тухай өгүүлнэ. Тэд ирээдүйг зөгнөж, сансраар аялах чадвартай хэдий ч ингэхийн тулд "спайс" гэх тусгай бодисыг олж авах шаардлагатай болно. Харин тэрхүү бодис нь зөвхөн Арракис (өөрөөр Дюна гэж нэрлэдэг) гараг дээрээс олддог байна. Иймээс Дюнаг эзлэх хүсэлтэй нийгэмлэгүүд дунд ширүүн тулаан эхлэх юм.

Кинонд жүжигчин Тимоти Шаламе, Оскар Айзек, Зендая, Жейсон Момоа, Ребекка Фергюсон, Хавьер Бардем, Стеллан Скарсгард нар тоглосон байна. Киноны нээлт 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд товлогджээ.

Харин 1984 оны анхны "Dune" киноны трейлерийг эндээс үзнэ үү.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх