Хайх

Баярын уур амьсгал оруулах шинэхэн кинонууд

Баярын уур амьсгал оруулах шинэхэн кинонууд

Text: Ц. Усанболор


Арванхоёрдугаар сар эхэлж, баярын улирлын догдлол улам бүр нэмэгдэж буй энэ үед үзэгчдэд шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэхээр өнгөрөгч сарын дунд үеэс энэ сарын эх хүртэл дэлгэцнээ олон уран бүтээлүүд гараад байна. Эдгээр кинонууд нь дулаахан гэр бүлийн түүх, адал явдал, хайр дурлал, баярын ид шидийг нэг дор цогцлоосон ба хүйтэн өвлийг ч гэрэлтүүлж, шинэ жилийн хүлээлт, догдлолыг илүүтэй нэмэгдүүлэх нь гарцаагүй. Ингээд энэ улирлын хамгийн анхаарал татаад буй бүтээлүүдийг танилцуулж байна.


A Merry Little Ex-Mas

Netflix-ийн бүтээл арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийжээ. Киноны гол дүр болох Кейт, Эверетт нар олон жил хамт амьдарсан хэдий ч тэдний харилцаа нь хөрч, эцэстээ салах шийдвэрт хүрдэг. Гэсэн ч зул сарын баярын үеэр гэр бүлийнхнээ хүнд байдалд оруулахгүйн үүднээс хамт тэмдэглэхээр шийднэ. Харин баярын оройн зоог дээр Эвереттийн шинэ дурлалт бүсгүй гэнэт хүрэлцэн ирснээр асуудал дэгдэнэ.

Баярын уур амьсгал оруулах шинэхэн кинонууд (фото 1)

A Very Jonas Christmas Movie

Walt Disney Pictures-ийн инээдмийн зул сарын кино уран бүтээлч ах дүүсийн тухай өгүүлэх бөгөөд арваннэгдүгээр сарын 14-ний өдөр нээлтээ хийжээ. Ах дүү гурав Лондон хотоос Нью-Йорк хот руу гэр бүлтэйгээ зул сарын баярыг тэмдэглэхээр яаран замдаа гарна. Зул сар болоход 48 цаг үлдсэн. Гэвч тэдний зам дардан байхгүй бөгөөд алхам тутамдаа хүндрэл бэрхшээлтэй тулгарах болно. Энэ кино гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үнэт зүйлсийг харуулах юм.

Баярын уур амьсгал оруулах шинэхэн кинонууд (фото 2)


Oh. What. Fun

Prime Video платформын Oh. What. Fun. хэмээх инээдмийн кино арванхоёрдугаар сарын 3-ны өдөр нээлтээ хийнэ. Тус кино Клэр Клаустер хэмээх эмэгтэйн тухай өгүүлнэ. Тэрээр бүхий л амьдралаа гэр бүлийнхэндээ зориулсан бөгөөд нэгэн өдөр тэрээр бүх зүйлээс шантарч, туйлддаг. Ингээд Клэр зул сарын баярын өмнөхөн огцом шийдвэр гаргаж, гэр бүлээсээ зугтахаар шийддэг. Харин гэр бүлийнхэн нь сандралдаж түүнийг хайж байх зуур Клэр зул сарын баярын жинхэнэ утга учрыг ойлгосон аялал болж хувирна.

Баярын уур амьсгал оруулах шинэхэн кинонууд (фото 3)

Merv

Энэ кино Расс болон Анна хэмээх салсан хосын тухай өгүүлнэ. Тэд тус тусын амьдралаараа амьдарч буй хэдий ч тэднийг Мерв хэмээх нохой нь үргэлжлүүлэн холбосоор байх болно. Хосууд салснаас болж нохой нь сэтгэл гутралд ордог бөгөөд түүнийг хөгжөөхийн тулд Расс Мервтэй хамт аялалд гарахаар шийднэ. Харин энэ төлөвлөгөөг сонссон Анна тэдэнтэй нэгдэхээр шийдэж, хөгжилтэй, халуун дулаан, уянгалаг адал явдал ийнхүү эхэлнэ.

Баярын уур амьсгал оруулах шинэхэн кинонууд (фото 4)

Champagne Problems

Гол дүрийн бүсгүй Сидни Прайс ажлын шугамаар Франц руу явдаг. Харин ажил хэрийг аялал нь санаанд оромгүй байдлаар өөрчлөгдөнө. Учир нь тэрээр Анри Кассель хэмээх залуутай учирснаар түүхийн гол үйл явдал эхэлнэ. Кино арваннэгдүгээр сарын 19-нд нээлтээ хийсэн хэдий ч аль хэдийн үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

Баярын уур амьсгал оруулах шинэхэн кинонууд (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх