Хайх

BLACKPINK-ийн Лисагийн тоглосон Dream нэртэй богино хэмжээний кино маргааш цацагдана

BLACKPINK-ийн Лисагийн тоглосон Dream нэртэй богино хэмжээний кино маргааш цацагдана

Text: Э.Цовоо


BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса өөрийн соло дуу болох Dream нэртэй бүтээлдээ зориулсан ижил нэртэй богино хэмжээний кино гаргах гэж буйгаа зарлалаа. Тус бүтээлд Лисатай хамт Японы алдарт жүжигчин Кэнтаро Сакагүчи тоглосон бөгөөд 2025 оны наймдугаар сарын 13-нд буюу маргааш үзэгчдийн хүртээл болох юм.

BLACKPINK-ийн Лисагийн тоглосон Dream нэртэй богино хэмжээний кино маргааш цацагдана (фото 1)
Кэнтаро Сакагүчи

Лиса энэ талаар өөрийн Instagram хуудсаар дамжуулан албан ёсоор мэдэгдэж, кинонд уянгалаг, хайрын түүхийг өгүүлэх болно хэмээн онцолжээ. Харин киноны найруулагчаар Квон Ожүн ажилласан бөгөөд энэхүү киногоор дамжуулан Dream дууны гол утга санааг дэлгэрүүлэн харуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Dream нь зөвхөн Лисагийн хөгжмийн замналын нэг хэсэг бус, жүжигчний ур чадвараа улам бататгах дараагийн том алхам болж байна хэмээн үзжээ. Тэрээр өмнө нь HBO-ийн алдарт White Lotus цувралын гуравдугаар бүлэгт тоглож, дэлхийн хэмжээний жүжигчин болох боломжоо харуулсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх