Хайх

BLACKPINK хамтлаг 5 жилийнхээ ойг тохиолдуулан кино гаргана

BLACKPINK хамтлаг 5 жилийнхээ ойг тохиолдуулан кино гаргана

Text: Buro.Mongolia


Дэлхийд алдар нэрээ цуурайтуулж яваа BLACKPINK охидын хамтлаг таван жилийнхээ ойг тохиолдуулан бүрэн хэмжээний "BLACKPINK The Movie" киногоо гаргахаар болжээ. "BLACKPINK The Movie" нь наймдугаар сарын 4-8 хооронд дэлхийн 100 гаруй улсад нээлтээ хийх бөгөөд албан ёсны трейлэрээ ил болгосон байна. Мөн энэхүү кино нь YG энтертэйнментийн явуулж буй "4+1 PROJECT" төслийн хүрээнд гарах таван бүтээлийн нэг хэсэг нь юм.

Уг дэлгэцийн бүтээл нь өнгөрсөн таван жилийг өгүүлэх "The room of memories", гишүүн тус бүрийн зураг авалтыг харуулах "Beauty" болон шүтэн бишрэгчиддээ хандсан "Exclusive interviews" гэх гурван хэсгээс бүрдэж байна. Түүнчлэн  Jennie, Rosé, Lisa болон Jisoo-ийн өмнө нь цацагдаж байгаагүй ярилцлагууд болон "The show", "In your area" тоглолтын дахин засварласан дүрсүүд гарах юм.

BLACKPINK хамтлаг нь 2016 онд "Whistle", "Boombayah" дуунуудаас бүрдсэн "Square one" сингл цомгоороо дебютээ хийж байсан. Цомгоо хэрэглэгчдэд хүргэсэн эхний долоо хоногтоо "Whistle" дуу нь GAON чартыг тэргүүлсэн бол "Boombayah" нь Billboard-ын дэлхийн дижитал дууны чартад нэгт жагсаж амжилтынхаа эхлэлийг тавьж байжээ.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх