Хайх

BLACKPINK-ийн Женни өөрийн гэсэн Youtube сувагтай боллоо

Яг одоо 3,83 сая дагагчтай болжээ

Text: Buro.Mongolia


BLACKPINK хамтлагийн дуучин Женни саяхан 25 нас хүрсэн билээ. Тэрээр төрсөн өдрөө тохиолдуулан өөрийн гэсэн албан ёсны Youtube суваг нээсэн бөгөөд түүний энэхүү суваг нээгдсэн даруйдаа буюу эхний 24 цагт 1,75 сая дагагчтай болжээ. Ингэснээр Женни Youtube-ийн түүхэнд 24 цагийн дотор хамгийн олон дагагчтай болсон сувгуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байна.

Өнгөрсөн долоо хоногт дуучин бүсгүй Instagram хуудсаараа дамжуулан энэ талаар тизер хийсэн юм. Харин одоо түүний суваг аль хэдийнэ 3,83 сая дагагчтай болсон байна.

Женни "Hello World. From Jennie" нэртэй бичлэг хийж, энэхүү сувгаараа дамжуулан өөрийнхөө өдөр тутмын амьдралаас хуваалцана гэдгээ хэлсэн юм. Мөн уг видеонд тэрээр өөрийн хувцаслалтаа харуулж, гэрийн ажил хийж, дуучин Мэнди Мурын "When Will My Life Begin" дууг дуулна.

Та BLACKPINK хамтлагийн гишүүдийг эндээс дэлгэрэнгүй хараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх