Хайх

Эхлүүлсэн л бол заавал дуусгадаг баримтат кинонууд

Эхлүүлсэн л бол заавал дуусгадаг баримтат кинонууд

Text: Buro.Mongolia


Баримтат киног уйтгартай гэж бодсоор явдаг юм биш биз? Орчин үед тус салбар хурдацтайгаар хөгжихийн хирээр сонирхох үзэгчдийн тоо улам нэмэгдсээр байна. Үзэхэд уйдмааргүй цаашлаад хүмүүсийн сэтгэлд хоногшиж байгаа болоод л баримт киноны зах зээл өргөжиж байгаа болов уу. Бидний нэг дор цуглуулсан энэхүү кинонуудыг үзсэнээр таны амьдралд баримталдаг зарчмууд өөрчлөгдөж ч магадгүй гэдгийг онцолъё.

"Free Solo", 2018

Экстрим зүйлд сонирхолтой бүх хүнд "Free Solo" киног санал болгож байна. Тус баримтат кино нь хаданд авирагч Алекс Хоннольдийн талаар өгүүлдэг бөгөөд тэрбээр ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр Йосемити үндэсний парк-д байрлах «Эль-Капитан» эгц өндөр ууланд авирдаг. Киноноос хөлс гарам сэтгэл хөдлөлийг хайдаг хүн болгон үзэхийг уриалж байна.

"Paris Is Burning", 1990

Энэхүү баримтат кино нь танд ЛГБТ нийгэмлэгийн тайзны урлагтай танилцах хаалгыг нээх болно. Тайзны ард юу өрнөдөг болон уран бүтээлчдийн сэтгэл зүй, тэдний дунд болдог өрсөлдөөний талаар гардаг. Нийт долоон жилийн турш зураг авалт нь үргэлжилсэн тус бүтээлийг үзсэнээр "drag queen" трансжендерийн талаарх хэвшмэл ойлголтоосоо салах болно.

"Amy", 2015

Та энэ киног үзсэнээр зөвхөн алдарт дуучин Эми Уайнхаусын амьдралаас гадна сэтгэл зүйн эрүүл мэнд хүний амьдралд ямар чухал нөлөөтэйг ойлгох болно.

"The Thin Blue Line", 1998

Шударга шүүхийн асуудал мөнхийн мэтгэлцээний сэдэв байсаар ирсэн. "The Thin Blue Line" кинонд 26 настай Дейл Адамс хийгээгүй хэргийнхээ төлөө бүх насаараа хорих ял авсан тухай гардаг. Найруулагч Эррол Моррис шүүгчдийн гаргадаг алдаа болон шударга бус байдлын талаар ил тод харуулсан нь тус бүтээлийг чанартай гэх тодотголд оруулах шалтгаануудын нэг болж байна.

"Bill Cunningham New York", 2010

"Бид Билл Каннингхамын төлөө хувцасладаг" хэмээн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур хэлэх дуртай. Каннингхам загварын салбарт хамгийн нөлөө бүхий хүний тоонд ордог. Тэрбээр зүгээр нэг гоо зүйн мэдрэмжтэй зураг дарахаас илүү зургийн цаана агуулагдаж буй түүхүүд дээр анхаарч ажилладаг байснаараа бусдаас онцгойрдог. Та Биллийн мэдэрдэг байсан мэдрэмжийг киногоо үзээд мэдэж аваарай.

"The Fog of War: Eleven lessons from the life of Robert S. McNamara", 2003

Бид түүхээсээ суралцан алдаагаа дахин хэзээ ч давтахгүй байх ёстой. Энэхүү кинонд АНУ-ын Батлан Хамгаалахын яамны нарийн бичгийн дарга асан Роберт Макнамара дайн гэж юу болох талаар Вьетнам Америкийн дайн дээр суурилан ярьдаг. Түүний үгнээс та дайн бол шийдэл биш гэдгийг дахин нэг санах болно.

"March of the Penguins", 2005

Амьтдын ертөнц тэр дундаа оцон шувууны аж амьдралын талаар харуулсан энэхүү баримтат кино нь маш сонирхолтой. Та оцон шувууны талаар үзээд уярч уйлах боломжтой гэж бодож байна уу? Хариултыг нь киногоо үзээд олоорой.

"Three Identical Strangers", 2018

Үйл явдалд ихрүүд яагаад багадаа хагацсаны учрыг олох гэж хичээнэ. Киноны гол агуулгад хүний оролцоогүйгээр зөвхөн амьдралын бүтээдэг хэний ч санаанд оромгүй үйл явдлыг харуулахыг зорьдог.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх