Хайх

Netflix-ийн баримтат кинонуудыг Youtube-ээс үзэх боломжтой боллоо

Netflix-ийн баримтат кинонуудыг Youtube-ээс үзэх боломжтой боллоо

Netflix-д бүртгүүлэхгүйгээр үзэх боломж

Text: Buro.Mongolia


Netflix тавцан "Abstract", "Babies", "Chasing Coral", "Explained", "Knock Down the House", "Our Planet", "Zion" зэрэг хамгийн алдартай баримтат цувралуудаа өөрсдийн Youtube хуудсанд байршууллаа.

Netflix-ийн зүгээс энэ нь оюутан, сурагч төдийгүй багш, сурган хүмүүжүүлэгчдэд олгож буй боломж хэмээн үзэж байгаа юм. Учир нь дээрх баримтат кинонуудыг олон нийтэд нээлттэй болгосноор зарим сурагчид Netflix-д заавал бүртгүүлэхгүйгээр байгаль, шинжлэх ухаан, дизайны мэдлэгийг олж авах юм.

Youtube тавцанд байршуулаад буй 10 баримтат кинонд АНУ дахь шударга ёс, эрх тэгш байдлын тухай өгүүлэх "13th", нярай хүүхдүүдийн тухай сонирхолтой судалгааг харуулсан "Babies", байгаль экологийн өөрчлөлтийн тухай өгүүлэх "Our Planet", дизайны тухай "Abstract" зэрэг цувралууд багтжээ.

цааш үзэх