Хайх

“Euphoria” цувралын гуравдугаар бүлэг хэзээ цацагдах вэ?

“Euphoria” цувралын гуравдугаар бүлэг хэзээ цацагдах вэ?

Text: Buro.Mongolia


HBO сувгийн хамгийн амжилттай цувралуудын нэг бол “Euphoria”. Өсвөр үеийн залуусын амьдралын хэв маяг, хайр дурлал, тэдэнд тохиолдох ээдрээтэй асуудлуудыг өгүүлэх уг цувралын хоёрдугаар бүлэг 2022 оны эхээр цацагдаж нийтдээ 19 сая хүн үзсэн амжилтыг гаргасан юм. Ингэснээр энэхүү бүтээл нь HBO-гийн хамгийн их үзэгчтэй цувралуудын жагсаалтад хоёрдугаар байранд бичигдэж чадсан билээ.

“Euphoria” цувралын гуравдугаар бүлэг хэзээ цацагдах вэ? (фото 1)

Харин цувралын гуравдугаар бүлэг энэ оны эхээр нээлтээ хийх төлөвтэй байсан ч Холливүүдэд өрнөж байгаа зохиолчид, жүжигчдийн ажил хаялт болон Зендеягийн завгүй цагийн хуваариас шалтгаалан 2025 он хүртэл хойшилжээ. Түүнчлэн цувралын хамгийн нөлөө бүхий дүрүүдийн нэг Fezco-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Ангус Клауд 25 насандаа таалал төгссөн харамсалтай үйл явдал тохиолдсон. Мөн Кэт Эрнандесийн дүрийг бүтээсэн жүжигчин Барби Феррейра, Эштрейн дүрд тоглосон Жэйвон Уолтон нар цувралд үргэлжлүүлэн тоглохгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Ийм учраас зохиолд өөрчлөлт орох нь тодорхой болсон юм.

“Euphoria” цувралын гуравдугаар бүлэг хэзээ цацагдах вэ? (фото 2)
“Euphoria” цувралын гуравдугаар бүлэг хэзээ цацагдах вэ? (фото 3)

Цувралын гуравдугаар бүлэг өмнөх улирлуудтай адил нийт найман ангитай байх ба өмнөх бүлгийн үйл явдлаас хойш таван жилийн дараах түүхийг өгүүлж, ихэнх хэсэг нь дурсамж хэлбэрээр гарах болно. 

Мөн “Euphoria” цувралын зохиолч Сэм Левинсон болон продюсер Реза Фахим нарын хамтран ажилласан “The Idol” цуврал үзэгчдэд маш өндөр хүлээлтийг үүсгээд байсан хэдий ч цацагдсан даруйдаа бүтэлгүйтэж, дараагийн бүлгийн зураг авалт цуцлагдсан юм.

“Euphoria” цувралын гуравдугаар бүлэг хэзээ цацагдах вэ? (фото 4)
“Euphoria” цувралын гуравдугаар бүлэг хэзээ цацагдах вэ? (фото 5)
“Euphoria” цувралын гуравдугаар бүлэг хэзээ цацагдах вэ? (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх