Хайх

“The Fantastic Four” киноны шинэ хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа

“The Fantastic Four” киноны шинэ хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа

Text: Buro.Mongolia


Marvel-ын ертөнцийн хамгийн алдартай комикс зохиолуудын нэгээс сэдэвлэсэн “Fantastic Four” киноны анхны хувилбар 19 жилийн өмнө буюу 2005 онд Крис Эванс, Жессика Альба, Майкл Чиклис, Иоан Груффуд зэрэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр анх үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Дараа нь 2007 онд тус киноны хоёрдугаар анги гарсан ч харамсалтай нь жүжигчид өөр, өөр төсөлд дүр бүтээхээр болсон учир үргэлжлэл анги хийгдэх боломжгүй болсон юм. Цаашлаад 2015 онд Майлс Теллер, Майкл Б. Жордан, Кейт Мара, Жэйми Белл зэрэг цоо шинэ жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр кино дахин хийгдсэн ч кино шүүмжлэгчид болон үзэгчдээс маш тааруу үнэлгээ авч "супер баатартай хамгийн муу кинонууд" гэх жагсаалтын эгнээнд нэгдсэн түүхтэй.

“The Fantastic Four” киноны шинэ хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа (фото 1)
2005 онд тоглосон жүжигчид Жессика Альба, Иоан Груффуд, Крис Эванс болон Майкл Чиклис
“The Fantastic Four” киноны шинэ хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа (фото 2)
2015 онд тоглосон жүжигчид Кейт Мара, Майлс Теллер, Майкл Б. Жордан болон Жэйми Белл

Харин өнгөрсөн жил “Fantastic Four” киног дахин бүтээхээр болсон тухай мэдээ цацагдаж Marvel-ын шүтэн бишрэгчдийг баярлуулаад амжсан билээ. Түүнчлэн кино сонирхогчдын дунд хамгийн өндөр хүлээлтийг үүсгэж байсан зүйлсийн нэг бол дүрийн сонголт байв. Ийнхүү удтал хүлээлгэсний эцэст Marvel-ын зүгээс Валентины баярын өдрийг тохиолдуулан шинэ хувилбарт тоглох жүжигчдийг зарлаж үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ.

Тухайлбал эрдэмтэн Рид Ричардсын дүрд "Narcos", "Game of Thrones", "The Last of Us" зэрэг олон бүтээлүүдээрээ алдартай жүжигчин Педро Паскаль, үл үзэгдэгч бүсгүй Сью Стормын дүрд 96 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшээд буй “Napoleon” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Ванесса Кирби, галын хүчтэй Жонни Стормын дүрд чадварлаг залуу жүжигчин Жозеф Куинн, чулуун хүн Бен Гриммийн дүрд “The Bear” цувралаараа Эммигийн шагнал хүртсэн Эбон Мосс-Бачрах нар тус, тус тоглохоор болсон байна. Харин тэдний гол дайсан болох эрдэмтэн Думын дүрд хэн тоглох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

“The Fantastic Four” киноны шинэ хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа (фото 3)
Рид Ричардсын дүрд Педро Паскаль
“The Fantastic Four” киноны шинэ хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа (фото 4)
Сью Стормын дүрд Ванесса Кирби
“The Fantastic Four” киноны шинэ хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа (фото 5)
Бен Гриммийн дүрд Эбон Мосс-Бачрах
“The Fantastic Four” киноны шинэ хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа (фото 6)
Жонни Стормын дүрд Жозеф Куинн

Кино 2025 оны долоодугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа ба найруулагчаар “WandaVision” цувралыг найруулсан Мэтт Шакман ажиллахаар болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх