Хайх

\"Friends\" цувралын тусгай ангийн зураг авалт эхлэх хугацаа тодорхой боллоо

"Friends" цувралын тусгай ангийн зураг авалт эхлэх хугацаа тодорхой боллоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт "Friends" цуврал дахин дэлгэцийн бүтээл болох талаарх яриа шүтэн бишрэгчдийнх нь дунд үеийн үед гарсаар ирсэн. Тэгвэл 2020 оны хоёрдугаар сард киноны хамт олон эргэн нэгдэж тусгай бүтээл гаргах болсноо албан ёсоор мэдэгдэж үзэгчдийг маш ихээр баярлуулсан билээ. Харамсалтай нь тухайн үед цар тахал дэгдсэний улмаас зураг авалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан юм. Тэгвэл энэ дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Лос Анжелес хотноо зураг авалтын ажил албан ёсоор эхлэхээр болсныг дэлхийн хэвлэл мэдээллүүд мэдээллэж байна. Харин бүтээлийн дэлгэцнээ гарах хугацаа тодорхойгүй хэвээр байгаа юм.

Сонирхуулахад, гол дүрийн зургаан жүжигчин буюу Женнифер Энистон (Рейчэл), Кортни Кокс (Моника), Лиза Кудроу (Фиби), Мэттью Перри (Чэндлеp), Мэтт Леблан (Жоуи) болон Дэвид Швиммер (Росс) нар бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэж байгаа бөгөөд энэ нь бидний мэдэх Friends цувралын үргэлжлэл биш харин тусгай форматтай төсөл байх юм. Жүжигчид урьдчилан бэлдсэн зохиолын дагуу жүжиглэхгүй бөгөөд хоорондоо цувралынхаа талаар ярилцаж, тайзны арын хөгжилтэй мөчүүдээсээ хуваалцаж, ер нь л тухайн мөчдөө тааруулан контент бүтээнэ гэх мэдээлэл гарсан билээ.

 

 

 

цааш үзэх