Хайх

Игги Поп, Грейс Жонс нар дуугүй кинонд тоглоно

Игги Поп, Грейс Жонс нар дуугүй кинонд тоглоно

Гунигт үлгэр


Зураг:

Белги-Швед гаралтай найруулагч Бьорн Тагемосе хөгжимчин, загвар өмсөгч хоёрыг “Дэлхийн хамгийн дуулиант дуугүй кино”-нд тоглуулахаар урьжээ

Энэхүү  киноны жинхэнэ нэр нь "Gotterdammerung" буюу "Бурхадын үхэл" гэж орчуулагдах хэдий ч кино шүүмжлэгчид өөр нэр өгч амжжээ. Тэдний өгсөн нэр нь "Гунигт үлгэр" буюу "Дэлхийн хамгийн дуулиант дуугүй кино" юм. Киноны сэдэвт Бурхан дэлхийг нүглээс аврахын тулд хүн төрөлхтөний хамгийн хорт зүйл болох гитар хөгжмийг хураан авдаг байна. Үүний дараа амьдрал зөв гольдиролдоо орж секс, хар тамхи, рок-н-ролл бүгд үгүй болно. Гэвч Игги Попын бүтээсэн панк стильтэй Вишез гэх сахиусан тэнгэр хүмүүст гитар хөгжмийг нь эргүүлэн өгч, тэднийг аврахаар шийддэг. Тэгтэл түүний энэ зорилгыг нь тасалдуулах нэгэн ламтан саад болж, Грейс Жонсын бүтээсэн дүрийн нэгэн бүсгүйг чөтгөр шүглэсэн тэр хөгжмийн зэмсгийг устга гэж ятгаж чаджээ. Кинонд харилцан яриа маш бага орсон ба харин рок дуунууд илүү их сонсогддог юм байна.

Игги Поп, Грейс Жонс нар дуугүй кинонд тоглоно (фото 1)

Игги Поп, Грейс Жонс нар дуугүй кинонд тоглоно (фото 2)

Игги Поп, Грейс Жонс нар дуугүй кинонд тоглоно (фото 3)

цааш үзэх