Хайх

Клоуи Севиньи "#Horror" кино трейлерт

Аймшгийн кино

Text: Б.Амина


Зураг:

Олон нийтийн сүлжээнд хэт автсанаар юунд хүргэдэг тухай бодит явдлаас сэдэвлэсэн киноны трейлер цахим ертөнцөд түгээд байна

Энэхүү киноны үйл явдалд 12 настай охид гоёмсог байшинд үдэшлэг зохиож, эцэстээ эмгэнэлт үйл явдлаар дуусдаг тухай гарна. #Horror кино нь жүжигчин Тара Сабкоффын найруулсан анхны бүтээл бөгөөд энэ жил Каннын кино наадамд хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадсан юм. Киноны нээлт арваннэгдүгээр сарын 20-нд болохоор товлогдсон байна.

Дашрамд дурдахад, уг бүтээл нь Клоуи Севиньи болон Тара Сабкофф нарын хамтарсан анхны бүтээл биш юм. Хэдэн жилийн өмнө тэд Лос Анжелесын Орчин үеийн урлагийн музей дэх Урс Фишерийн үзэсгэлэнгийн нээлтэд зориулж Magic Hour нэртэй видео хийж байжээ.

 

цааш үзэх