Хайх

Леонардо ДиКаприогийн бүтээсэн баримтат кино Youtube дээр тавигдлаа

“Before the Flood”

Text: Buro.Mongolia


Зураг:

Леонардо ДиКаприо продюсерлож, Фишер Стивенс найруулсан “Before the Flood” баримтат киног National Geographic телевиз Youtube дээр бүтнээр нь байршуулжээ

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн тухай өгүүлэх "Before the Flood" баримтат кинонд ДиКаприогоос гадна, Барак Обама, Бан Ги Мун, Илон Маск зэрэг нөлөө бүхий хүмүүс оролцжээ. Энэхүү баримтат кино аравдугаар сарын 30-нд National Geographic сувгаар цацагдсан байгаа. Тэгвэл өчигдөр шөнө тус телевиз манай дэлхийд тулгамдаад байгаа цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хүн бүрт хүргэх үүднээс киног өөрсдийн Youtube сувагт байршуулжээ.

Баримтат киноны үйл явдалд Леонардо ДиКаприо дэлхий даяар аялж, цаг агаарын өөрчлөлт манай гарагт хэрхэн нөлөөлж байгааг судлана. Мөн тэрээр экологийн асуудалд эрдэмтэд, улс төрчид болон идэвхтэнүүдийг татан оролцуулдаг. Леонардо ДиКаприо "Хэт оройтоогүй байгаа дээр нь яг юу хийж болох вэ?" гэдэг гол асуултыг тавьж байна.

цааш үзэх