Хайх

Мартин Скорсезе болон Мик Жаггер нарын Винил цувралын трейлер

1970-аад оны рок

Text: Б.Амина


Зураг:

Мартин Скорсезе болон Мик Жаггер нарын найруулсан, HBO сувгаар гарах 1970-аад оны рок хөгжмийн уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх Винил цуврал киноны анхны трейлер гарчээ

HBO сувгийн шинэ төслийн нээлт болоход хэдхэн сар үлджээ. Хөгжмийн драмын энэхүү цуврал кино 2016 оны нэгдүгээр сард гарна. Винил цувралын үйл явдал 1970-аад оны хоёрдугаар хагасын Нью-Йорк хотод өрнөж, панк болон постпанк загварын эхэн үе гарах болно. Зохиолын гол үйл явдал нь дуу бичлэгийн "American Century" компанийн захирал Рич Финестра найзтайгаа хамтран өөрийн лейблээ хөгжүүлэхээр оролдож буй талаар өгүүлдэг юм.

Цувралын дүрүүдэд Оливия Уайлд, Рэй Романо, Жуно Темпл болон Биргитта Йорт Сёренсен нар тогложээ. Мөн цувралын зарим ангид рок одод оролцсон байна.

Тус бүтээл Жаггер болон Скорсезе нарын хамтарсан анхны ажил биш юм. 2008 онд найруулагч тус хамтлагийн "The Rolling Stones. Shine a Light" гэх тоглолтын киног хийж байлаа.

 

цааш үзэх