Хайх

Оскарын Кино Наадмыг үзэх 5 шалтгаан

Оскарын Кино Наадмыг үзэх 5 шалтгаан

Text: Buro.Mongolia


Dear Wanderers,

Жирэлздэг зурагтыг тогшихоос удирдлагаараа аялдаг болох хүртлээ бид 54 жилийн телевизийн түүхийг үджээ. Гоё контент хайн удирдлагынхаа товчлуурыг дарах нь яг л өртөө дамжин хурдлах галт тэрэг шиг билээ. Уйтгартай, хөгжилтэй, уур хүргэм гээд янз бүрийн л өртөөнүүдээр үзэгч та аялан байдаг. Харин буух бүрт тань хайр, аз жаргал, мэдлэг, шинэ санаагаар дүүрэн байдаг контентийн хотоор таныг аялуулахаар манай өртөө нээгдэж байна. Энэ өртөөний нэр бол CENTRAL TELEVISION. Central TV гэх бүрэн энтертайнмент өртөөнд буухад та кино, дуу хөгжим, шинжлэх ухаан, сэтгэлзүй, хөгжөөнт цэнгээнт сэдэв бүхий олон гайхалтай контентуудаар аялах болно. Дэлхийн хамгийн сайхан хотуудаар аялахад олон төрлийн музей, галерей, соёлын өв, дурсгалт газрууд байдаг учраас тэр хотод аялагчид дурладаг шүү дээ. Тэгвэл бид танд аялал бүртээ сэтгэл хангалуун байдаг тийм нэгэн контентийн хотыг зориулж байна. Хотынхоо нууцаас багахаан задалбал: Солонгосын KBS телевизийн алдарт "Hello Counselor" шоу болон Их Британийн хамгийн том телевизийн суваг болох ITV-ийн "5 Gold Rings" шоуг албан ёсны эрхтэйгээр бүтээх, дэлхийн хамгийн найдвартай, бүтээлч мэдээллийн эх сурвалжид тооцогддог Reuters-ийн видео мэдээллүүдийг төрөлх хэл дээрээ үзэх боломжийг олгох, хүмүүжлийн ач холбогдол бүхий Английн сонгодог хүүхэлдэйн кинонуудыг хүүхэд багачуудaдаа хүргэх гээд олон зүйлийг дурдаж болно, аа бас та дэлхийн хамгийн дуулиантай тэмцээнүүдийн нэг болох Европын Аварга Шалгаруулах Хөлбөмбөгийн Тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр зөвхөн манай сувгаар хүлээн авч үзэх болно. Харин танд барих хамгийн эхний гэнэтийн бэлэг бол дэлхийн хамгийн том кино наадам болох 93 дахь удаагийн Америкийн Киноакадемийн шагнал гардуулах ёслол буюу бидний хэлж заншсанаар Оскарын наадмыг зөвхөн манай сувгаар хүлээн авч үзэх, дэлхийн хүмүүстэй хамт догдлох боломжийг бэлэглэж байна. Үүнтэй холбогдуулан би Оскарын кино наадмыг үзэх 5 шалтгааныг энэхүү захиандаа дурдахыг хүслээ.

  1. Оскарын кино наадам болохоос хэд хоногийн өмнө шүүмжлэгчдийн ижил төстэй шүүмж, таамгууд энд тэндгүй гарч эхэлдэг. Заримдаа эдгээр таамгууд нь биеллээ олдог боловч зарим тохиолдолд Академи бидэнд санаанд оромгүй гэнэтийн бэлэг барьдаг. Тэрхүү гэнэтийн бэлэг нь л зөвхөн кино сонирхогчдыг бус, нийт хүн төрөлхтнийг дэлгэцийнхээ өмнө алгаа хавсран догдлоход хүргэдэг шүү дээ. Академийн шүүлтийг ойлгомжгүй гэлцэх нь бий ч, Оскарын наадам дэлхийн хүн төрөлхтний хувьд "кино олимп" хэвээрээ гэдэгтэй хэн ч маргахгүй.
  2. Олимпийн 5 цагариг хүн төрөлхтний эв найрамдлыг бэлгэддэг шиг Оскарын баримал ч бас эв нэгдлийг хүндэтгэсэн байдаг. Энэ жилийн "Шилдэг туслах эмэгтэй дүр" төрөлд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай хүн бол солонгос олон ангит цувралуудаараа бидний эчнээ танил болсон Юн Юу Жун юм. 73 нас хүрч буй Юн Юу Жуны хувьд Оскарын наадмын жүжиглэлтийн төрөлд нэр дэвшсэн анхны солонгос жүжигчин болж байна. Азиудын эсрэг халдлагууд гарч байгаа энэ цаг үед ази найруулагч, ази жүжигчид Оскарын кино наадамд олноороо нэр дэвшиж байгаа нь бидний хувьд эв найрамдлын бэлгэдэл болсон үйл явдал болж байна.
  3. Холливүдийнхний хамгийн дуртай кино сэдэв бол хайр. Харин 93 дахь удаагийн Оскарын кино наадамд нэр дэвшсэн кинонууд дундаас та хайрын маш олон хэлбэрийг олж харах боломжтой. Харин Академи аль хэлбэрийг нь сонгох бол? Энэ жил "Усны хэлбэр" шиг кино байхгүй тул тэдэнд сонголт хийхэд хэцүүхэн л байх болов уу.
  4. Эххх, америк мөрөөдөл гэдэг сэдэв хэзээ кино урлагаас хөндийрөх юм бол доо? Ямартай ч энэ жил л лав биш бололтой. Гэхдээ энэ жилийн наадамд нэр дэвшсэн кинонууд америк мөрөөдлийг эсрэг тэсрэг өнцгөөс харуулсан байгаа нь шүүгчдэд томоохон эргэлзээг үүсгэж буй нь гарцаагүй. Оскарын шүүгчид ер нь санаа амар унтаж чаддаг болов уу?
  5. Жил бүрийн Оскарын наадам кино урлагт шинэ түүхийг бүтээж байдаг. Энэ жилийн хувьд ч бас түүх болон мөнхлөгдөх олон үйл явдлууд биднийг хүлээж байгаа гэдэгт би 100% итгэлтэй байна. Кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх мөчийг биеэрээ гэрчлэн, хайртай уран бүтээлчдийнхээ аз жаргалыг хуваалцана гэдэг асар их завшаан билээ.

Та 93 дахь удаагийн Оскарын кино наадмыг албан ёсны эрхтэйгээр Монгол орон даяар хаалтаа нээгээд Univision-7, Skymedia-10, DDish-7, MNBC-11 хаалтаа хаагаад шууд хүлээн авч үзээрэй.

Yours sincerely,

Central TV

Оскарын Кино Наадмыг үзэх 5 шалтгаан (фото 1)

Instagram хуудас @centraltv.mn

цааш үзэх