Хайх

Салфеткагаа бэлдээрэй: \"Friends\" цувралын тусгай ангийн хоёр дах албан ёсны трейлэр гарлаа

Салфеткагаа бэлдээрэй: "Friends" цувралын тусгай ангийн хоёр дах албан ёсны трейлэр гарлаа

Text: Buro.Mongolia


"Friends" цувралын анхны албан ёсны трейлэр энэ сарын 14-ны өдөр цацагдаж цувралын шүтэн бишрэгчдийг догдлуулсан билээ. Харамсалтай нь уг трейлэр 40-хөн секундийн урттай бөгөөд зургаан найзын урагш алхаж буй дүрс гарах төдий л байсан нь шинэ ангийг 17 жилийн турш хүлээсэн хүмүүст хангалтгүй санагдсан байж болзошгүй. Гэхдээ өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр HBO MAX стриминг тавцангийн YouTube хуудсанд хоёр дах албан ёсны трейлэр цацагдсанаар олныг огшоогоод авлаа.

Шинэ трейлэрт гол дүрийн зургаан жүжигчин буюу Женнифер Энистон (Рейчэл), Кортни Кокс (Моника), Лиза Кудроу (Фиби), Мэттью Перри (Чэндлеp), Мэтт Леблан (Жоуи) болон Дэвид Швиммер (Росс) нар бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрөвдүгээр улирлын "The One with the Embryos" ангийн Россын бэлдсэн асуултад хариулдаг хэсгийг ахин тоглож буйгаар гардгаас гадна бусад дурсамжтай хэсгүүд багтсан байна. Дахин сануулахад, бид бүгдийн хүсэн хүлээсэн тусгай анги маань тавдугаар сарын 27-ны өдөр HBO MAX-аар албан ёсоор цацагдах билээ.

Цувралын талаар бусад сонирхолтой мэдээллийг эндээс уншаарай.

Салфеткагаа бэлдээрэй: "Friends" цувралын тусгай ангийн хоёр дах албан ёсны трейлэр гарлаа (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх