Хайх

\"Sex and the City\" цувралын үргэлжлэлд Самантагийн дүрийг орлох жүжигчид ил боллоо

"Sex and the City" цувралын үргэлжлэлд Самантагийн дүрийг орлох жүжигчид ил боллоо

Text: Buro.Mongolia


Энэ жилийн нэгдүгээр сард HBO Max стриминг тавцан алдарт "Sex and the City" цувралын шинэ ангиудыг гаргахаар болсноо зарлаж байсан. "And Just Like That" нэртэй, нийт 10 ангиас бүрдэх цувралд Сара Жессика Паркер, Синтия Никсон, Кристин Дэвис нар тоглох бөгөөд харамсалтай нь Самантa Жонсын дүрийг бүтээсэн жүжигчин Ким Кэтролл уг төсөлд оролцохгүй нь тодорхой болсон юм. Гэсэн ч продюсерууд шинэ цувралыг яг л Нью-Йорк шиг арьс өнгө, үндэстний хувьд илүү олон янзын болгохыг хүсэж байгаа бөгөөд Самантаг орлох шинэ дүрүүдийг бүтээнэ хэмээн мэдэгдсэн байна. 

Тэгвэл саяхан тэдгээр жүжигчдийн нэрс ил боллоо. Тодруулбал, Самантаг орлохоор жүжигчин Николь Ари Паркер цувралын багт нэгдсэн ба HBO Maх-ын мэдээллэж буйгаар, тэрээр гурван хүүхдийн ээж, баримтат киноны продюсер Лиза Тодд Уэкслерийн дүрийг бүтээх гэнэ. Мөн хоёр дах шинэ баатраар Че Диас гэх подкастын үүсгэн байгуулагчийн дүрд Сара Рамирес сонгогджээ. Сара өөрийгөө queer (эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн бүлэгт хамааруулдаггүй хүн) хэмээн тодорхойлдог билээ.

Сонирхуулахад, цувралын үргэлжлэл хэзээ дэлгэцнээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч зохиолын талаар багахан мэдээлэл ил болсон юм. Зохиолчид цувралын үйл явдлыг аль болох бодит амьдралтай ойр байлгахаар зорьж байгаа тул Нью Йорк хот цар тахалд нэрвэгдсэн дүр зургийг ч мөн гаргана гэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх